Дөрвөн бөх сэргээш хэрэглэсэн гэдгээ хүлээн зөвшөөрчээ
Монголын Үндэсний бөхийн холбоо, “Допингийн эсрэг үндэсний төв”-тэй хамтарч “Допинггүй монгол бөх” төслийг хэрэгжүүлсэн. Энэ төслийн хүрээнд анх удаа баяр наадмаас бусад үед бөхчүүдээс сэргээшийн шинжилгээг авсан юм.
“Допинггүй монгол бөх” төслийн хүрээнд нийт 31 бөхийг шинжилгээнд хамруулсан бөгөөд “А” сорьцын хариу ирэхэд таваас нь сэргээш илэрсэн хэмээн МҮБХ-оос мэдээлсэн.
Тэгвэл Монголын Допингийн эсрэг үндэсний төвөөс өнөөдөр допингийн шинжилгээнд бүдэрсэн бөхчүүдийн нэрийг зарлалаа.
Тодруулбал, БНСУ-ын Допингийн хяналтын лабораториос ирүүлсэн шинжилгээний дүгнэлтэд:
- Аймгийн хурц арслан Б.Номиндалай,
- Сумын заан С.Майнбаяр,
- Улсын начин Э.Даш,
- Улсын гарьд Ө.Бат-Орших нараас хориотой бодис илэрчээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ