Э.Содномпилжээ дээд амжилтыг шинэчлэн тогтоов
Дорноговь аймгийн Замын-Үүд суманд Монголын пауэрлифтингийн хэвтээ шахалтын улсын аварга шалгаруулах тэмцээн өнгөрсөн амралтын өдрүүдэд боллоо.
Уг тэмцээний 105 кг-ын жинд гавьяат тамирчин Э.Содномпилжээ 236 км-ыг шахсан нь Монголд өмнө нь гараагүй амжилт болов. Э.Содномпилжээ энэ амжилтаараа алтан медаль хүртэж, хэвтээ шахалтын Монгол Улсын бүх жингийн дээд амжилтыг шинэчлэн тогтоосон байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ