Чөлөөтийн эмэгтэй тамирчид Бишкекийг зорилоо
Гуравдугаар сарын 1-4-ний өдрүүдэд Кыргызстаны нийслэл Бишкект чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 31, эмэгтэйчүүдийн 21 дэх удаагийн насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээн болох юм.
Өнөөдөр манай улсын чөлөөтийн эмэгтэй тамирчид эх орноосоо мордлоо. Бишкекийн дэвжээнд Монгол Улсын гавьяат тамирчин Г.Мандахнаран, О.Насанбурмаа, Э.Ням-Очир, П.Орхон тэргүүтэй бүтэн багаараа оролцох юм. Ирэх пүрэв гаригт эрэгтэй бөхчүүд Кыргызстаны нийслэлийг зорих ажээ.
Азийн Аварга шалгаруулах тэмцээнд эрэгтэйчүүдийн 57 кг-ын жинд Ц.Цогбадрах, 61 кг-д Ц.Чинзориг, 65 кг-д Э.Ням-Очир, 70 кг-д Б.Бямбадорж, 74 кг-д Г.Мандахнаран, 79 кг-д Г.Төрболд, 86 кг-д О.Үйтүмэн, 92 кг-д Л.Төртогтох, 97 кг-д Б.Одсүрэн, 125 кг-д Н.Золбоо,
Эмэгтэйчүүдийн 48 кг-д Э.Нарангэрэл, 53 кг-д Э.Сумъяа, 55 кг-д Э.Даваачимэг, 57 кг-д А.Батцэцэг, 59 кг-д Б.Шоовдор, 62 кг-д П.Орхон, 65 кг-д Э.Цэвэгмид, 68 кг-д Ш.Түмэнцэцэг, 72 кг-д О.Насанбурмаа, 76 кг-д А.Чанцалнямаа нар хүч үзнэ.
Дасгалжуулагчаар үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Б.Баттулга, дасгалжуулагч Ө.Ууганбаяр, шүүгчээр олимпийн зэрэглэлийн шүүгч Б.Төмөрбаатар нар ажиллах юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ