Л.Энхрийлэн, Б.Ганхайч нар хүрэл медаль хүртлээ

Германы Дюссельдорф хотод жүдо бөхийн 100 мянган ам.долларын шагналын сантай “Дюссельдорф” их дуулга тэмцээн гурав дахь өдрөө үргэлжилж байна.

Тэмцээний эхний өдөр эрэгтэй, эмэгтэй тус бүр хоёр жинд өрсөлдөж 66 кг-ын жинд Б.Эрхэмбаяр хүрэл медаль хүртсэн юм. Харин эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд Л.Энхрийлэн, 63 кг-д Б.Ганхайч нар хүрэл медаль хүртлээ.

Тэмцээнд 71 орны 500 гаруй жүдоч хүч үзэх бөгөөд манай улсаас нийт 19 бөх зодоглож байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ