Дөрөв дэх Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хоёр цаначиндаа бугуйн цаг бэлэглэв

БНСУ-д болж буй өвлийн XXII олимпийн наадам өнөөдөр хөшгөө хаана. Спортын олон төрөлд шинэ аварга, шинэ дээд амжилт өлгийдөн авсан “Пёнчан-2018”-ны олимпийн наадмын сүүлийн өдөр хоккей, гүйлтийн цанаас л аварга төрөх үлдээд байна. Тэгвэл олимпийн энэ өдрүүдэд Монгол Улсын дөрөв дэх Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хоёр цаначинаа үдийн зоогонд урин халуун дотно яриа өрнүүлжээ. Мөн өөрийн гарын үсэгтэй бугуйн цаг бэлэглэсэн байна. Дөрөв дэх Ерөнхийлөгч маань төрийн тэргүүн байх хугацааанд өвлийн спортыг ихээхэн дэмждэг байсан бөгөөд 2014 онд өвлийн спортыг дэмжих зарлиг гаргаж байв. Ингэснээр манай улс ямартаа ч өвлийн олимпийн наадамд цагаан хуудсаар ордог цаг ард хоцорсон юм.Энэ олимпод манай улсаас хоёр цаначин өрсөлдсөн бөгөөд Ч.Отгонцэцэгийн хувьд “Сочи-2014” олимпийн амжилтаа хоёр байраар ахиулсан бол Б.Ачбадрах маань ардаа арав гаруй тамирчныг орхисон нь чамлахааргүй амжилт юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ