Э.Содномпилжээ “Дэлхийн цом”-оос алтан медаль хүртлээ

АНЭУ-ын Дубай хотод болсон пара пауэрлифтингийн Дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээнээс МУГТ Э.Содномпилжээ алтан медаль хүртлээ. 107 кг-ын жинд өрсөлдсөн тэрээр өчигдөр тэмцээний сүүлчийн өдөр 220 кг өргөж, арын тамирчдаасаа тасархай түрүүлсэн байна. Киргизстаны Жаргалбек Оросбаев 200 кг-ыг өргөж мөнгө, нутгийн тамирчин Абдалла Алнакби 185 кг-ыг өргөсөн амжилтаар хүрэл медаль хүртжээ.

40 орны 400 орчим тамирчин өрсөлдсөн тус тэмцээнд манай гавьяат Монголын пауэрлифтингийн нэгдсэн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Д.Баттулгын удирдлага дор оролцсон юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ