Пёнчан 2018: Франц улс тав дахь алтан медалиа авлаа
Францын баг алтан медалийн тоогоо нэгээр ахиуллаа. Тодруулбал, тэд 2х6 км-ийн эмэгтэй болон 2х7.5 км-ийн эрэгтэйчүүдийн хосолсон биатлоны багийн төрөлд алтан медаль хүртсэн юм. Эх орондоо медаль авч ирсэн Францын шигшээ багийн бүрэлдэхүүнд Мэри Дорин Хабэрт, Анаис Бескон, Дётьё Симон, Мартен Фуркад нар багтсан. Тэд 1 цаг 8 минут 34.3 секундын амжилт үзүүлж торгуулийн 4 буудалтаа амжилттайболгожээ.
Ингэснээр Франц улс уг олимпоос тав дахь алтан медалиа авчээ. Энэ нь бүх цаг үеийн түүхэн дэх улсын рекорд амжилт болж байгаа аж. Тэд 1968, 2002, 2014 онуудад алтан медаль авч байсан билээ.
Мөн Мартен Фуркад энэхүү алтан медалийг авснаар Пёнчан 2018 наадмаас гурав дахь алтан медалиа авсан байна. Тэрбээр уг наадмаас гурван алтан медаль хүртсэн анхны тамирчин болоод байна. Уг амжилт ньФранцын түүхэн дэх нэг тамирчин авсан хамгийн олон алтан медалийн рекорд болж байгаа аж.
Биатлоны уг уралдаанд Норвеги улс Францын багаас 20.9 секунд хоцорч хоёрдугаар байранд орсон бол Италийн баг хүрэл медалийн эздээр тодорсон юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ