Үндэсний лигийн тэмцээнд Ховд Шонхорууд баг илүүрхэв

MNBA Үндэсний лигийн аваргын төлөөх цувралын эхний тоглолт Ховд Шонхорууд болон Тордайн Ариунболд эзэнтэй Архангай Алтан Дорнодын Дайчид багуудын хооронд боллоо. MNBA Үндэсний лигийн зүүн бүсийн хүснэгтийг тэргүүлэгч Ховдчууд эзэнтэй Ховд Шонхорууд баг эхний шатанд Өвөрхангай аймгийн багийг 3-0-ээр буулган авч бүсийн аваргын төлөөх цувралд Сүхбаатар Альянс Тех багтай тун сонирхолтой өрсөлдөөнийг үзүүлж 4-2-оор дийлэн аваргын төлөө шалгарсан юм.

Харин өмнөх жилийн аварга Тордайн Ариунболд эзэнтэй Архангай Алтан Дорнодын Дайчид баг баруун бүсдээ босоо байжхасагдах шатанд нэг ч хожигдолгүйгээр цомын төлөөх өрсөлдөөнд нэгдсэн юм.

Эхний тоглолт тун ширүүхэн өрнөлтэй болж Ховд Шонхорууд баг эцсийн мөчид 118-115-аар хожил байгууллаа. Шонхорууд самбараас бөмбөг авалтаар 81-40-оорилүүрхсэн төдийгүй довтолгооны хоёр дахь боломжийг35 удаа үүсгэж чадсан нь хожих гол шалтгаан болсон. Тус тоглолтод 3х3 Ази тивийн аварга, 3х3 Ази тивийн аваргын “Үнэ цэнэтэй тоглогч” Э.Дөлгөөн гайхалтай байж 39 оноо, 18 самбар авч онцгойрлоо. Мөн BJ Young28 оноо, 9 самбар, 7 оновчтой дамжуулалт, Г.Цэнгүүнбаяр 17 оноо, 17 самбар, 7 оновчтой дамжуулалт өгсөн байна.

Харин эсрэг багаас ОУХМ Б.Билгүүн 31 оноо, 9 самбар, Г.Баттөр 24 оноо, 9 оновчтой дамжуулалт, О.Сэргэлэн 19 оноо, 6 оновчтой дамжуулалттай тоглолтыг өндөрлүүлсэн юм. Өнөөдөр Дайчид багаас лигеонер холбогч Jepp Newberry гэмтлийн улмаас цөөхөн минут тоглож үндсэн тоглолтоо гаргаж чадаагүй бол Elijah Macon энэ удаагийн тоглолтод багийн бүрэлдэхүүнд байгаагүй юм. Цувралын дараагийн МҮЭСТ ордонд лхагва гарагт /2018.02.21/ 19цагаас явагдана.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ