М.Энхболд: 1954 онд манай ээжийн ээж урдаас орж ирсэн хүнтэй хамт амьдарч байсан юм байна лээ

УИХ-ын дарга М.Энхболд “Ам нээвэл” нэвтрүүлэгт оролцож өөрийн үзэл бодол, байр сууриа илэрхийллээ. Түүний ярилцлагаас "ОНЦЛОХ 30" ишлэлийг бэлтгэн хүргэж байна.

60 тэрбумын хэргээр 1800 орчим хүнээс байцаалт авсан. Надаасхоёр ч удаа байцаалтавсан
  1. Яагаад бид нэгэнтэйгээ нэг шил архи бариад золгож болохгүй гэж. 2005 оноос хойш хамт ажиллаж байсан хүмүүсээ гэртээ урьж золгодог.
  2. 2008 оноос хойш нэг ч жил тасралтгүй Засгийн газрын гишүүдээ цагаан сараар гэртээ урьдаг.
  3. Би 1999 оны нэгдүгээр сард Хотын дарга болж байсан.
  4. Надад ч гэсэн алдаа бий. Би намын дүрмэнд заагдсан хариуцлага хүлээх ёс байхгүй ч хувь хүнийхээ хувьд Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа хариуцлага хүлээх ёстой гэдгээ илэрхийлсэн.
  5. 65 гэдэг бол их итгэл найдвар. Энэ итгэл найдварын ард өндөр хариуцлага байгаа. Энэ үүднээс УИХ-ын дарга болж 2020 он хүртэл ажиллах ёстой гэж намын нөхөддөө хэлж санал болгосон.
  6. УИХ-ын дарга болсон хүн намаа ч өөрийгөө ч балладаг гэсэн юм байхгүй.
  7. Судалгаагаар Ц.Нямдорж даргын нэр хүнд миний дээр байсан. Бага хурлын гишүүдийн ихэнхи нь намайг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвш гэж дэмжсэн.
  8. Манай аав ээжийг Хятадаас гаралтай гэж Түвдэнбалжир гэдэг иргэн гүтгэсэн. Манай ээжийг Хятад цустай хүн гэж гүтгэсэн. 1956 онд манай ээж 21 настай байсан. 1954 онд манай ээжийн ээж урдаас орж ирсэн хүнтэй хамт амьдарч байсан юм байна лээ. Энэ нь 1956 оны өрх гэр бүлийн бүртгэлтэй дээр байдаг.
  9. 60 тэрбумын асуудлаар хоёр удаа эвлүүлэг гэж байр сууриа илэрхийлсэн.
  10. Тэр ярианд би оролцоогүй. Энэ бол эвлүүлэг гэдгийг би тухайн үед би хэлсэн.
  11. 60 тэрбумын хэргийг 4 удаа шалгасан. Хамгийн сүүлд Ерөнхийлөгч Х.Баттулга хууль хяналтын байгууллагад үүрэг өгч шалгуулсан.
  12. 60 тэрбумын хэргээр 1800 орчим хүнээс байцаалт авсан. Надаасхоёр ч удаа байцаалтавсан.
  13. Манай намаас хоёр ч хүн 60 тэрбумын бичлэгийг эвлүүлэг биш гэж ярьсан.
  14. Соёлын сайд асан Саранцэцэг /гэсэн байхаа/ гэдэг эмэгтэй 60 тэрбумын бичлэгийг эвлүүлэг мөн үү гэдгийг Америкт очиж шалгуулна гэж хэлсэн. Монголын хуулийн байгууллага өөрсдийн хийсэн үнэлэлт дүгнэлтээрээ асуудлаа авч үзэхээс биш хэн нэгний Америкт хийлгэсэн дүн шинжилгээгээр ажлаа хийх нь зохимжгүй.
  15. Ц.Сандуйг өмөөрөөд байсан юм байхгүй.
  16. Надад газар зарсан асуудал байхгүй. Газрын наймаачин гэдэг яриа 2005 онд үүссэн яриа. Гэнэт л ийм яриа үүссэн.
  17. Централ таурын газрыг намайг хотын дарга байхад олгосон нь үнэн. Гэхдээ тендэр сонгон шалгаруулалтаар MCS авсан. Энийг шалгаж үзэх хэрэгтэй. Сонгон шалгаруулалтаар олгогдсон газар.
  18. Би намын дарга болоод 8 удаагийн судлагаа хийсэн. Энэ аймагт хэний нэр хүнд ямар байна гэдэг судалгаа хийсэн.
  19. Энэ олон залуучуудыг олоод дэвшүүлсэн. Тийм ч учраас 65 суудал авсан байх.
  20. Эрх баригчид өөрсдөө урагшгүй байсан учраас санал манай нам руу эргэсэн.
  21. УИХ-ын нэр хүнд хувь гишүүдийн нэр хүнд ёс зүйтэй холбоотой. Хууль эрх зүйдээ өөрчлөлт оруулах хэрэгтэй байна. Шинэ үндсэн хуулинд УИХ-ын гишүүдийг үг хэлэх эрхийг хасдаг, эгүүлэн татдаг болох нь зүйтэй.
  22. УИХ-ын тараах боломж байхгүй. Төрийн тэргүүн ийм юм ярьж болохгүй.
  23. УИХ-ын даргын цалин 2 сая төгрөг хүрэхгүй.
  24. Манай гэр бүлийн хүн сургуулийн багш.
  25. Нүхтийн аманд нэг зуслангийн байшин байгаа. Харин хотын төвд ТҮЦ ч байхгүй.
  26. Миний бэр, хүргэн хоёр хоёулаа Дорнод аймгийн хүмүүс. Сонин тохиодол байгаа.
  27. Миний хүү 2010 оноос хойш Монгол банкиндажиллаж байна. Миний охин улс төрөөр явах байх.
  28. 300 гаруй адуутай. Эр хүний сонирхдог спорт. Сайн муу хэлүүлэх л юм даа.
  29. Нэг намд ашигтайгаар хууль өөрчилдөг асуудал байхгүй. Бүх асуудлыг алах цохиод байхгүй.
  30. Нохой жил болох гэж байна. Нохой бол хүнд их ээлтэй амьтан. Та бүхэн сайхан шинэлээрэй.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ