ОУХМ Ч.Отгонцэцэг 84, Б.Ачбадрах 97 дугаар байрт орлоо

Өвлийн Олимпын наадам БНСУ-ын Пёнчан хотод амжилттай үргэлжилж байна. Өнгөрсөн амралтын өдрүүдэд Пёнчаны Олимпт Монгол Улсаа төлөөлөн оролцож байгаа манай хоёр тамирчин гүйлтийн цанын төрөлд уралдлаа.

Гүйлтийн цанын эмэгтэйчүүдийн 10 км-ийн төрөлд Олон улсын хэмжээний мастер Ч.Отгонцэцэг амжилттай өрсөлдөж, 90 тамирчнаас 84 дүгээр байрт оров. Түүний хувьд Монгол Улсын аваргаар 29 удаа шалгарч байсан төдийгүй, хоёр дахь Олимптоо дараалан оролцож байна.


Харин эрэгтэйчүүдийн 15 км-ийн зайн гүйлтийн цанын уралдаанд Олон улсын хэмжээний мастер Б.Ачбадрах тэргүүлэгчээс 7 минут 56 секунд алдаж, 97 дугаар байрт орлоо. Хэдий тийм боловч тэрбээр энэ үзүүлэлтээрээ 2010 оны Ванкуверийн Олимпт оролцсон Х.Хаш-Эрдэнийн амжилтыг нэг минутаар ахиулсан байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ