Хүчит бөхийн барилдаан эхэллээ

XVII жарны Тийн унжлагат хэмээх шороо нохой жилийн сар шинийн баярт зориулсан хүчит 256 бөхийн барилдаан Монгол Бөхийн өргөөнд эхэллээ.

Өнөөдрийн барилдаанд Улсын аварга Г.Эрхэмбаяр, Ч.Санжаадамба, С.Мөнхбат, Улсын арслан П.Бүрэнтөгс, Н.Батсуурь, Ц.Содномдорж, Р.Пүрэвдагва, Улсын гарьд Б.Гончигдамба, Улсын заан Б.Батмөнх, Н.Түвшинбаяр Улсын харцага Б.Бат-Өлзий, Т.Баасанхүү, О.Хангай тэргүүтэй шилдэг бөхчүүд зодоглож байна.

Сар шинийн барилдаанд дархан аварга Б.Бат-Эрдэнэ хамгийн олон буюу 13 удаа түрүүлж байсан бол одоо цагт амжилттай барилдаж байгаа бөхчүүдээс Ч.Санжаадамба аварга гурван удаа түрүүлээд байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ