Ажилгүй иргэдийн тоо буурчээ
Үндэсний статистикийн хорооноос энэ оны нэгдүгээр сарын байдлаар Монгол Улсын нийгэм, эдийн засгийн нөхцөл байдлыг танилцууллаа.
Улсын хэмжээнд ажиллах хүч буюу 15,түүнээс дээш насны эдийн засгийн идэвхитэй хүн ам 1.4 сая болжээ.
Эдгээр хүн амын 801.6 мянга ньхот суурин газарт, 565.6мянга нь хөдөө орон нутагт амьдарч байгаа аж.
Үндэсний тооцоо, шинжилгээ судалгааны газрын ахлах шинжээч С.Норов, “Ажиллах хүчний оролцооны түвшин 2017 оны 4 дүгээр улиралд өмнөх улирлаас 1.3 пунктээр өсч, ажилгүй иргэдийн тоо 6.7 мянгаарбуурсан” гэв.
Харин эдийн засгийн идэвхгүй хүн амын 264.9 мянга нь тэтгэврийнхэн, 240.9мянга нь суралцагчид, 60.4 мянга нь хөгжлийн бэрхшээлтэй иргэд байгааг мэдээллээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ