Өрхийн сарын дундаж орлого 950 мянган төгрөг байна

Үндэсний Статистикийн Хорооноос өнөөдөр 2018 оны нэгдүгээр сарын байдлаарх нийгэм, эдийн засгийн статистик үзүүлэлтийг өнөөдөр танилцууллаа.

Өрхийн нийгэм, эдийн засгийн 2017 оны 4 дүгээр улирлын судалгаагаар нэг өрхийн сарын дундаж мөнгөн орлого 950.0 мянган төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 108.2 мянган төгрөгөөр буюу 12.9 хувиар өсчээ.

Нэг өрхийн сарын дундаж мөнгөн орлого өсөхөд

  • Цалин хөлсний орлого 47.0 (10.3%) мянган төгрөг,
  • Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн орлого 28.4 (46.6%) мянган төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлжээ.

Харин нэг өрхийн сарын дундаж мөнгөн зарлага 2017 оны 4 дүгээр улиралд 1.0 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 130.9 мянган төгрөгөөр буюу 14.6 хувиар өсжээ.

Нэг өрхийн сарын дундаж мөнгөн зарлага өсөхөд

  • Хүнсний бус бараа, үйлчилгээний болон бусад зарлага 103.4 (15.4%) мянган төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлжээ.
ӨРХИЙН ОРЛОГО, ЗАРЛАГА БҮЛГЭЭР:

Өрхүүдийг мөнгөн орлогоор нь бүлэглэн авч үзвэл, 2017 оны 4 дүгээр улиралд

  • 300.0 мянган төгрөгөөс доош орлоготой өрх 109.5 (12.3%) мянга,
  • 300.0-500.0 мянган төгрөгийн орлоготой өрх 144.2 (16.2%) мянга,
  • 500.0-900.0 мянган төгрөгийн орлоготой өрх 289.2 (32.5%) мянга байна.
  • 900 мянга-1.1 сая төгрөгийн орлоготой өрх 89.9 (10.1%) мянга байна.
  • 1.1 сая-1.6 сая төгрөгийн орлоготой өрх 136.2 (15.3%) мянга байна
  • 1.6 сая-2.1 сая төгрөгийн орлоготой өрх 63.2 (7.1%) мянга байна
  • Харин 2.1 сая төгрөгөөс дээш орлоготой өрх 57.8 (6.5%) мянга байна.

Өрхүүдийг мөнгөн зарлагаар нь бүлэглэн авч үзвэл, 2017 оны 4 дүгээр улиралд

  • 300.0 мянган төгрөгөөс доош зарлагатай өрх 73.0 (8.2%) мянга,
  • 300.0-500.0 мянган төгрөгийн зарлагатай өрх 138.8 (15.6%) мянга,
  • 500.0-900.0 мянган төгрөгийн зарлагатай өрх 280.3 (31.5%) мянга байна.
  • 900 мянга-1.1 сая төгрөгийн зарлагатай өрх 109.5 (12.3%) мянга байна
  • 1.1 сая-1.6 сая төгрөгийн зарлагатай өрх 146.9 (16.5%) мянга байна
  • 1.6 сая-2.1 сая төгрөгийн зарлагатай өрх 71.2 (8%) мянга байна
  • Харин 2.1 сая төгрөгөөс дээш хэмжээний зарлагатай өрх 70.3 (7.9%) мянга байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ