Монгол Улсын эдийн засаг 2017 онд 5.1 хувиар өсчээ
Үндэсний Статистикийн Хорооноос өнөөдөр 2018 оны нэгдүгээр сарын байдлаарх нийгэм, эдийн засгийн статистик үзүүлэлтийг өнөөдөр танилцууллаа.
2016 онд 1 хувьд хүрч унаад байсан Монгол Улсын эдийн засаг 2017 онд 5.1 хувиар өсчээ. Тухайлбал дотоодын нийт бүтээгдэхүүн 2017 оны урьдчилсан гүйцэтгэлээр 16.9 их наяд төгрөг болж, өмнөх оноос 826 (5.1%) тэрбум төгрөгөөр өслөө.
Уг өсөлтөд
- Үйлчилгээний салбарын нэмэгдэл өртөг 573.9 (8.5%) тэрбум төгрөг (бөөний болон жижиглэн худалдааны салбарын нэмэгдэл өртөг 191.8 (9.7%) тэрбум төгрөг),
- Бүтээгдэхүүний цэвэр татвар 259.1 (18.6%) тэрбум төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлөв.
Эцсийн ашиглалтын аргаар тооцсон ДНБ, 2010 оны зэрэгцүүлэх үнээр 17.0 их наяд төгрөгт хүрч, өмнөх оноос 821.2 (5.1%) тэрбум төгрөгөөр өслөө.
Уг өсөлтөд
- Экспорт 1.5 (13.4%) их наяд төгрөг,
- Үндсэн хөрөнгийн нийт хуримтлал 1.1 (32.8%) их наяд төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ