"УИХ-ын гишүүд ахмадуудтай уулзаж байгаа мөнгө хувиас нь гарч байгаа"

УИХ-ын Өргөдлийн байнгын хорооноос өнөөдөр хэвлэлийн бага хурал хийлээ.

Энэ үеэр УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга М.Оюунчимэг "Өнгөрсөн амралтын өдрүүдээр 76 гишүүн рүү хандаад бэлэг тараасан гэх асуудал хөндөгдөж байна. Би сэтгүүлч байхдаа энэ асуудлыг ярьж байсан.Гэхдээ бидэнд ахмадуудаа хүндэлдэг уламжлал бий.

Шинийн нэгэнд төрийн гурван өндөрлөг ахмадууддаа хүндэтгэл үзүүлдэг шиг тойргоос сонгогдсон гишүүд миний мэдэхээр сүүлийн 20 жилийн хугацаанд 70-аас дээш насны ахмадууддаа хүндэтгэл үзүүлж ирсэн уламжлалтай.

Бусад гишүүн бүгд ахмадуудтайгаа уулзаж байхад манай тойргийнхон гишүүн маань яагаад бидэнд хүндэтгэлд үзүүлэхгүй байна вэ гэж ярина. Тиймээс тойргийн ахмадууддаа хүндэтгэл үзүүлж, хийсэн ажлынхаа тайланг өгсөн байгаа. Түүнээс элдэв бэлэг тараах нь гол биш.

Солонгос улсад гишүүд иргэдэд 5 мянган воноос дээш зүйл өгвөл хууль зөрчсөн гэж үздэг. Үүнтэй адил УИХ болон дэгийн тухай хуульд гишүүд гурил будаа, эд материал тараахыг хатуу хориглоно гэсэн заалт оруулж өгөх хэрэгтэй. Ийм байвал надад ч сайхан байна.

УИХ-ын гишүүд тойргийнхоо ахмадуудтай уулзаж байгаа мөнгө хувиас нь гарч байгаа" гэлээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ