Таеквондоч П.Тэмүүжин алтан медаль хүртлээ
Индонез Улсад болсон "18th Asian Games Invitation Tournament" тэмцээнд "Алдар" спорт хорооны таван тамирчин өрсөлдөж буйгаас -68кг-ийн жинд П.Тэмүүжин алтан медаль хүртлээ.
Тэрбээр аваргын төлөөх тоглолтод БНСУ-ын тамирчныг 47:24-өөр хожсон байна. Мөн эрэгтэйчүүдийн 58 кг-д Азийн наадмын хүрэл медальт М.Түмэнбаяр, эмэгтэйчүүдийн 53 кг-д өсвөр үеийн ДАШТ-ий хүрэл медальт Б.Намуун нар хүрэл медаль хүртжээ.
Ингэснээр манай таеквондочид нэг алт, хоёр хүрэл медаль хүртсэн амжилттайгаар тэмцээнээ өндөрлүүлж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ