Б.Чинзориг мөнгөн медаль хүртжээ

Унгарын Деврецен хотод боксын “Bocskal Istvan Memorial” нэртэй олон улсын тэмцээн энэ сарын 6-11-нд боллоо. Тэмцээнд дасгалжуулагч Н.Баяраагийн удирдлага дор эрэгтэйчүүдийн 64 кг-ын жинд Армийн дэлхийн аварга Б.Чинзориг, 52 кг-д Оюутны ДАШТ-ий хүрэл медальт А.Нурлан, 60 кг-д “Рио-2016” олимпийн наадмын тавдугаар байрын шагналт Э.Цэндбаатар нар тулалдсанаас Б.Чинзориг мөнгөн медаль хүртлээ.

Энэ жинд Казахстаны боксчин алтан медаль хүртсэн байна. Тэд үргэлжлүүлэн Болгарын Софи хотод болох “Strandia” нэртэй олон улсын тэмцээнд хүч үзэх бөгөөд тэмцээн энэ сарын 19-26-нд болох юм.

Б.Чинзориг мөнгөн медаль хүртлээ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ