Сар шинийн эхний барилдаанд Э.Ууганбаяр түрүүлэв

17дугаар жарны “Тийн унжлагат” хэмээх Шороон нохой жилийн сар шинийн баярт зориулсан аймаг цэргийн цолтой бөхийн барилдаан өчигдөр Монгол бөхийн өргөөнд боллоо.

256 хүчтэн зодоглосон тус барилдаанд Төв аймгийн Баянчандмань сумын харьяат аймгийн арслан Э.Ууганбаяр түрүүлж, аймгийн арслан Т.Бэгзсүрэн үзүүрлэв. Харин их шөвөгт аймгийн заан Б.Түмэндэмбэрэл, М.Даваасүрэн нар шалгарлаа.

Энэ барилдаанаас Монгол түмнээ уламжлалт Цагаан сарын баярт зориулсан цуврал барилдаан эхэлж байгаа юм. Түүнчлэн энэ сарын 15-нд Цагаан сарын баярт зориулсан улс, аймгийн цолтой хүчит 256 бөхийн барилдаан болно.

Зургаагийн даваа:

а.х.а Ц.Бямба-Очир а.з Даваасүрэн
а.а С.Ерөөлт а.а Т.Бэгзсүрэн
а.а Т.Пүрэвсүрэн а.з Б.Түмэндэмбэрэл
а.а Э.Ууганбаяр а.а Г.Ганбаатар

Долоогийн даваа:

а.а Т.Бэгзсүрэн а.з Даваасүрэн
а.а Э.Ууганбаяр а.з Б.Түмэндэмбэрэл

Наймын даваа:

А.а Э.Ууганбаяр а.а Т.Бэгзсүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ