М.Уранцэцэг, Ц.Цогтбаатар нар хүрэл медаль хүртлээ
Францын нийслэл Парис хотноо өчигдөр эхэлсэн “Парисын Их дуулга” тэмцээнээс манай жүдочид хоёр хүрэл медаль хүртжээ. Тухайлбал, эмэгтэйчүүдийн 48 кг-д дэлхийн аварга М. Уранцэцэг, эрэгтэйчүүдийн 73 кг-д ОУХМ Ц.Цогтбаатар нар хүрэл медалийн эзэн болсон байна. Энэ оны анхны “Их дуулга”-д 73 орны 429 жүдоч зодоглож байна. Бразиль, Канад, Гүрж, Герман, Их Британи, Монгол, Нидерланд, АНУ зэрэг орнууд 10-аас дээш жүдочид илгээжээ. Тэмцээний эхний өдөр эрэгтэй 60, 66, 73, эмэгтэй 48, 52, 57, 63 кг-ын жингийн барилдаанууд болсон юм. Харин өнөөдөр эрэгтэй 81, 90, 100, +100, эмэгтэй 70, 78, +78 кг-ын жингийн барилдаан болно.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ