Уулчид мөсөнд авиралтын дэлхийн цомын тэмцээнд оролцоно

БНСУ-д мөсөнд авиралтын дэлхийн цом болон Азийн АШТ энэ сарын 9-25-нд болно. Тэмцээнд 18 орны 100 тамирчин оролцохоо мэдүүлсэн бол манай улсаас эрэгтэй тав, эмэгтэй хоёр тамирчин өрсөлдөх аж.

Тухайлбал дасгалжуулагч Г.Жангарын удирдлага дор Н.Хэрлэн, О.Сайханбаатар, Б.Ариунбаяр, Д.Отгонхүү, Д.Энхбаатар, Г.Хүрэлбаатар, Б.Баярмаа нар оролцохоор Солонгос улсыг зорив.

Энэхүү тэмцээнд Азербайжан, Канад, Хорват, Финланд, Франц, Энэтхэг, Иран, Ирланд, Япон, БНСУ, Казакстан, Монгол, Нидерланд, ОХУ, Украин, Польш, Щвейцарийн уулчид өрсөлдөх юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ