Монголын баг тамирчид туг өргөх ёслолд оролцжээ
“Пёнчан-2018” өвлийн олимпийн наадмын тамирчдын тосгон нээлтээ хийжээ. Олимпод оролцогч орон тус бүр тамирчдын тосгоны туг өргөх ёслол зохион байгуулдаг уламжлалтай бөгөөд Ямайк, Бразил, Рум, Белги улс тугаа өргөсөн байна.
Харин өчигдөр 15:00 цагт Монгол Улсын баг тамирчдын туг өргөх ёслол болоход Монголын баг тамирчдаас гадна ОУОХ-ны хүндэт гишүүн Ш.Магван, БНСУ-д суугаа Элчид сайд Б.Ганболд нар энэ ёслолд оролцсон байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ