ОУХМ Б.Ачбадрах, Ч.Отгонцэцэг нар энэ сарын 15,16-нд уралдана

"Пёнчан-2018" Өвлийн XXIII олимпийн наадам зохион байгуулах ажилд БНСУ-ын дотоодын 15,000, гадаадын 62 орны 1,200 гаруй сайн дурын ажилтнууд тээвэр, үйлчилгээ, хамгаалалт, тэмцээн уралдаан зэрэг 17 төрлийн 7 үйлчилгээний ажлын хуваарьтай оролцох юм.

Олимпийн наадамд манай улсаас оролцох ОУХМ Б.Ачбадрах, ОУХМ Ч.Отгонцэцэг нар "Альпенсиа гүйлтийн цанын төв"-д хоёрдугаар сарын 15 (цаг агаар - 0 хэм), 16 (цаг агаар - +2 хэм) -ны өдрүүдэд уралдах хуваарьтай байна.

"Альпенсиа гүйлтийн цанын төв"-д оролцогч орон тус бүрд зориулан цанын тослогоо болон тамирчдын хувцас солих кабин байршуулсан бөгөөд манай баг тамирчид Македон улсын баг тамирчидтай хамтран ашиглах хуваарьтай байна. Мөн тэмцээний талбайн дэргэд тамирчдын бие халаалтын талбай, цайны газар болон мэдээллийн төв ажиллах аж.

Гүйлтийн цанын төрөл нь эрэгтэйчүүдийн 6, эмэгтэйчүүдийн 6-н зайд явагдах бөгөөд нэг улсаас дээд тал нь 20 тамирчин, нийт 310 тамирчин Олимпийн наадамд хурд хүч, авхаалж самбаагаа сорин уралдах юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ