Монголын гурван боксчин финалд шалгарлаа

Энэтхэгийн Шинэ Дели хотод боксын “India open” олон улсын “А” зэрэглэлийн тэмцээн болж байна. Тэмцээнд манай улсаас 17 боксчин өрсөлдсөнөөс таван тамирчин хагас шигшээд шалгарсан билээ.

Тэгвэл өчигдөр тэднээс эрэгтэйчүүдийн 56 кг-ын жинд Х.Энх-Амар, 60 кг-д Б.Мишээлт, эмэгтэйчүүдээс 51 кг-д О.Жаргалан нар мөнгөн медалийн болзол хангасан байна. Тэд маргааш алтан медалийн төлөө тулалдах бол Э.Эрдэнэтуяа, Л.Алтанцэцэг нар ялагдсанаар хүрэл медаль дээр буулаа.

Тус тэмцээнд 23 орны 224 тамирчин өрсөлдөж байгаа юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ