Чөлөөтийн тамирчид “Алтан гранпри”-гаас арван медаль хүртлээ
ОХУ-ын нэрт бөх Иван Ярыгиний нэрэмжит “Алтан гранпри” тэмцээн энэ сарын 26-28-нд Красноярск хотын “Футбол-Арена Енисей” цогцолборт боллоо.29 дэх удаагийн уламжлалт тэмцээнд ОХУ, Монгол, АНУ, Куба, Япон, Болгар, БНХАУ, БНАСАУ, Грек, Гүрж, Турк, Казахстан, Кыргызстан, Узбекстан, Украин, Тажикстан, Туркменистан, Финланд, Норвеги, Эстони гэсэн 20 орны 300 тамирчин эрэгтэй, эмэгтэйчүүдийн тус бүр 10 жинд өрсөлдөв.
Красноярскын дэвжээнд Монголын 60 гаруй тамирчин зодоглосноос нэг алт, нэг мөнгө, найман хүрэл, нийт 10 медаль хүртлээ. Тодруулбал, Чөлөөт бөхийн отгон дэлхийн аварга, Гавьяат тамирчин Пүрэвдоржийн Орхон эмэгтэйчүүдийн 63 кг-ын жинд алтан медаль хүртэж, сүүлийн гурван жил дараалан аваргаллаа.
Эмэгтэйчүүдийн 57 кг-д ОУХМ Энхбатын Гантуяа мөнгө, эрэгтэйчүүдийн 57 кг-д спортын мастер Цэвээнсүрэнгийн Цогбадрах, 61 кг-д ОУХМ Түмэнбилэгийн Түвшинтулга, 92 кг-д Лувсандоржийн Төртогтох, 125 кг-д Нацагсүрэнгийн Золбоо, эмэгтэйчүүдийн 55 кг-д Эрхэмбаярын Даваачимэг, 65 кг-д Зоригтын Болортунгалаг, Энхбаярын Цэвэгмид, 72 кг-д гавьяат тамирчин Очирбатын Насанбурмаа нар хүрэл медаль хүртлээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ