Хакүхо М.Даваажаргал Хацү башёг өнжинө

Мэргэжлийн сүмо бөхийн 69 дэх их аварга Хакүхо М.Даваажаргал Хацү башёг өнжих шийдвэр гаргалаа.

Башёгийн эхний дөрвөн өдрийн дараах байдлаар 2 даваа, 2 унаатай болсон Их аварга сүүлийн хоёр өдөр дараалан өвдөг шороодсон юм. Аварга өчигдрийн /2018.01.17/ барилдаанд Ёошиказэд унахдаа хөлийнхөө бэртлийг сэдрээсэн талаар түүний ойрын эх сурвалж хэллээ.

Хакүхо 2016 оны есдүгээр сард баруун хөлийн эрхий хуруундаа мэс засал хийлгэж байсан юм. Энэ хуруу нь дахин гэмтсэн байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ