О.Ариунболд: Би Д.Пүрэвдаваагийн хохирогч
Баянзүрх дүүргийн Засаг даргаар ажиллаж байсан Д.Пүрэвдаваа хууль бус үйлдэл гаргасан хэмээн иргэн О.Ариунболд мэдээлэл хийлээ. Тэрбээр “2014 оны сүүл 2015 оны эхээр би Монголд ирээд өөрийн газрын асуудлаар Д.Пүрэвдаваатай уулахаар очоод хохирогч болсон. Газар өмчилж авахаар хөөцөлдөхөд элдэв шалтаг шалтгаан тоочоод олгохгүй байсан. Үүний шалтгаан нь Д.Пүрэвдаваа тус газрыг өөрөө сонирхож байсан учаас бидэнд олгохгүй өнөөдрийг хүрсэн гэж ойлгож байгаа. 100 гаруй айлыг төлөөлж газраа өмчилж авахаар аав минь өмнөөс нь дуугарсан юм. Гэтэл өөдөөс нь хуурамч кадастрын зураг үзүүлж олон жил төөрөгдүүлсэн байгаа юм. Дамбын рашааныг гол мөрний ай сав газар хэмээн худал хэлж олон жил биднийг чирэгдүүлсэн. Аав минь олон жил Баянзүрх дүүргийн засаг дарга нарын хаалгыг сахиж, олон удаа хөөгдөж доромжлуулж байсан. Би ирсэн даруйдаа уг газрын жинэхэн зургийг нь гаргуулж, баг очуулж 2015 онд арай гэж өмчлөх эрхээ гаргаж авсан. Гэтэл дүүргээс чинь хориг тавьчихаад байгаа гэж хэлсэн. Ингээд би ямар учраас хориг тавиад байгаа юм гэж бодоод уулзахаар очсон. Очиход миний аав, ээж шиг хүмүүс явдал, чирэгдэл болж байгаа гэж байсан. Удалгүй ОБЕГ-аас н.Сүхбаатар гэдэг байцаагч манай газрыг болоод тэр хавийн айлуудыг үерийн голомтод газар гэдэг бичиг гаргасан байгаа юм. Бичгийнх нь дагуу очоод уулзахад хуралтай байсан. Дараа нь би Засаг дарга Б.Баясахтай уулзах гээд очсон. Энд туслах нь ирчихээд сууж байна. Тухайн үед аав бид хоёр очоод уулзаж, ОБЕГ-аас ийм дүгнэлт гаргасан байна гээд хэлсэн. Дараа нь ИТХ-ын даргатай нь уулзах гээд орсон. Тэгээд иргэнээ хүлээж авдаггүй ямар ИТХ-ын дарга байдаг юм бэ гээд цаг аваагүй хэдий ч орж уулзаж үгээ хэлье л гэсэн. Тэнд зогсож байсан хэсэг залуусаас нэг эмэгтэй намайг “наад авгай чинь согтуу авгай юм уу” гэж хэлсэн. Тэгээд баруун, зүүн мөрнөөс хүн татаж би эсэргүүцсэн юм болсон.
Миний газраа өмчлөх эрх зөрчигдсөн. Б.Баясахын харилцаа хандлагыг утсан дээрээ бичиж байтал Д.Пүрэвдаваа дундуур орж ирээд миний утсыг аваад шидсэн. Дараа нь миний цээжин тус газар цохиж, угзарч хөл гарыг минь хаалгаар хавчсан. Ийм байдал болсны дараа намайг цохиж, биед минь халдсан байтал тэр бичлэгийг хэсэгчлэн телевизүүдээр цацаж намайг гүтгэсэн мэтээр ярьсан. Бичлэгийг нь үзье гээд Баянзүрх дүүрэг дээр очихоор бичлэгээ хасчихсан байсан. БЗД-ийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Б.Баясахын туслах энд ирчихээд худал мэдүүлэг өгчихөөд, над руу орилоод байна. Эд мөрийн баримт устгасан хүмүүс нь энд ирчихээд дарамтлаад байна. Өнөөдөр би зөөлөн эдийн гэмтлээс илүү сэтгэл санаа, нэр төр, гэр бүлийн нэр хүндээрээ хохирч байна. Хуулийн байгууллага шалгаад явж байгаа. Би бол Д.Пүрэвдаваагийн хохирогч. Өөр надтай адилхан хохирсон хүмүүс ч байдаг” гэв.
Хэрэг явдлыг сөхвөл өнгөрөгч онд иргэн О.Ариунболд нь аавынхаа хамтаар Баянзүрх дүүргийн засаг даргатай уулзах гэж орох үеэр түүний биед халдсан хэмээн тэрбээр гомдол гаргасан юм. Тэрбээр цагдаад гомдол гаргаж, өмгөөлөгч хөлсөлсөн талаараа мөн хэвлэлийн хурлын үеэр хэлсэн бөгөөд цаашид уг асуудлыг шийдэгдэх хүртэл явна гэлээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ