“Муусайн нударганчууд сөнөтүгэй”
"Тунгалаг тамир” кинон дээр Итгэлт баян хөрөнгөө Ардын засагт хураалгачихаад өөрөө унагаа татаад зэлэн дээр байж байхад Галсан согтуу давхиж ирээд агсам тавиад явахдаа “Муусайн нударганчууд сөнөтүгэй” гэж хашгираад давхин оддог...
2018 оны нэгдүгээр сарын 1-ээс эхлэн үйлчилж буй НДШ, ХХОАТ-ын өөрчлөлтийн тооцоог хийж суухад энэ үг өөрийн эрхгүй санагдаж үзэг, цаас нийлүүлэхээс өөр аргагүй болов. НДШ, ХХОАТ-ын өөрчлөлт хүмүүсийн гар дээрээ авдаг цалингийн хэмжээнд тоон утгаараа яаж нөлөөлөхийг 573 мянган хүн дээр тооцоолж үзэхэд хүснэгт 1-т харуулсан дүр зураг гарч байна.
Хүснэгт 1. НДШ, ХХОАТ-ын нэмэгдлийн нийлмэл үр нөлөө |
||||
|
Цалингийн бүлэглэлт (мян төг) |
Хүний тоо |
Дунджаар нэмэгдсэн, хасагдсан (мянган төг) |
Нийт үнийн дүн (сая төг) |
1 |
215-265 |
44455 |
+0.84 |
+37.3 |
2 |
265-315 |
21094 |
+0.390 |
-8.2 |
3 |
315-515 |
107310 |
-0.735 |
-93.9 |
4 |
515-715 |
119820 |
-0.238 |
-179.1 |
5 |
715-915 |
96482 |
-4.335 |
-412.963 |
6 |
915-1115 |
64383 |
-6.135 |
-390.043 |
7 |
1115-1315 |
37397 |
-7.935 |
-294.268 |
8 |
1315-1515 |
23260 |
-9.735 |
-226.107 |
9 |
1515-1715 |
14603 |
-11.585 |
-168.347 |
10 |
1715-1915 |
10485 |
-19.100 |
-197.242 |
11 |
1915-2115 |
8267 |
-29.802 |
-242.724 |
12 |
2115-2315 |
5489 |
-40.500 |
-221.191 |
13 |
2315-2515 |
5003 |
-51.090 |
-255.277 |
14 |
2515-2715 |
3209 |
-61.150 |
-195.070 |
15 |
2715-2915 |
2481 |
-74.00 |
-181.750 |
16 |
2915-3115 |
2047 |
-93.70 |
-190.711 |
17 |
3115-3315 |
1441 |
-113.7 |
-163.724 |
18 |
3315-3515 |
1244 |
-133.7 |
-166.272 |
19 |
3515-3715 |
941 |
-153.7 |
-144.358 |
20 |
3715-3915 |
794 |
-176.5 |
-140.059 |
21 |
3915-4115 |
725 |
-206.2 |
-149.264 |
22 |
4115-4315 |
530 |
-236.2 |
-125.182 |
23 |
4315-4515 |
504 |
-266.2 |
-134.625 |
24 |
4515-4715 |
451 |
-296.2 |
-133.620 |
25 |
4715-4915 |
405 |
-326.2 |
-132.112 |
26 |
4915-5115 |
425 |
-356.2 |
-151.049 |
|
|
573245 |
|
2.9446617.2 |
Эх сурвалж: ЭМНДЕГ, зохиогчийн тооцоо |
Хүснэгтэнд цалингийн бүлэглэлтийг 26 бүлэгт хувааж бүлэг тус бүрд оногдох цалин авч буй хүний тоо, нэг хүнд оногдох гар дээр ирж буй нэрлэсэн цалингийн хэмжээ дунджаар яаж өөрчлөгдөх, энэ нь нийт дүнгээрээ ямар болохыг харуулсан бөгөөд эндээс хэд хэдэн анхаарал татсан зүйл харагдаж байна.
- 215-265 мянган төгрөгийн нэрлэсэн цалин бүхий 44,455 хүн байна. НДШ, ХХОАТ-ын өөрчлөлтөөр энэ бүлгийн нэг хүний гар дээрээ авч буй нэрлэсэн цалин дунджаар 840 төгрөгөөр нэмэгдэж нийт үнийн дүнгээрээ энэ нь 37 сая 300 мянган төгрөг болж байна. Яг ийм байдлаар 2-р бүлэг болох 265-315 мянган төгрөгийн нэрлэсэн цалинтай 21,094 мянган хүний хувьд нэг хүнд дунджаар 390 төгрөг, нийт дүнгээрээ 8 сая 200 төгрөг болж байна. Өөрөөр хэлбэл, цалингийн энэ 2 бүлэгт хамаарч буй хүмүүсийн хувьд нийгмийн даатгалын шимтгэл, ХХОАТ-ын өөрчлөлтийн нийлмэл үр дүн нь эерэг тоо буюу гар дээр авч буй цалин нь бага зэрэг нэмэгдэж гэхдээ нэг хүнд оногдох дундаж хэмжээ нь 1 атар талхны үнэ хүрэхгүй байна.
- Харин 315-515 мянган төгрөгийн нэрлэсэн цалинтай 107,310 хүн бүхий бүлгээс дээшээ бүх бүлгийн хувьд 1 хүнд оногдох гар дээр авч буй нэрлэсэн цалингийн дундаж хэмжээ нь буурч нийт үнийн дүн нь бүлэг тус бүрийн цалингийн хэмжээ, хүний тооноос хамааран улам бүр нэмэгдэж нийлмэл үр дүн нь дан хасах утгатай буюу нийгмийн даатгалын шимтгэл, ХХОАТ-ын нийлмэл үр нөлөө нь төсөвт ашигтай, хувь хүндээ ашиггүй болж байна. Яагаад? Хэдийгээр ХХОАТ-ын өөрчлөлтөөр 1 сая 840 мянган төгрөгийн цалин авдаг хүн буюу 1,815-1,865 мянган төгрөгийн цалинтай бүлэг хүртлэх бүлгүүдийн хувьд энэ татварын өөрчлөлтөөр төлж буй татварын хэмжээ бага зэрэг багасаж байгаа ч нийгмийн даатгалын шимтгэлийн өөрчлөлтийн үр нөлөөгөөр хувь хүний гар дээрээ авах мөнгөний хэмжээ бүхэлдээ хасах утгатай буюу багасаж байна гэсэн хэрэг юм.
- Цалингийн эхний 2 бүлгийн хувьд хамаарч буй 65,489 хүний гар дээрээ авч буй (1 хүнд дунджаар оногдох нэмэгдэл нь 1 атар талхны үнэ хүрэхгүй хэмжээтэй) 45,5 сая төгрөгийн нэмэгдлийг бий болгохын тулд үлдэж буй 507,786 хүнийг “шийтгэж буй” ийм “бодлого” байж таарах уу? Нийгмийн шударга ёс? Огт биш. “Баян, ядуугийн ялгааг” багасгаж буй хэлбэр? Бүр биш. Тэгээд энэ чинь ямар бодлого юм? Монгол улсын төсөв 3 тэрбум хүрэхгүй мөнгөөр дутлаа гэж үү? Үгүй гэдэг нь хэнд ч ойлгомжтой. 3 бүү хэл тэрбум тэрбум төгрөгийг яаж үр ашиггүй, үрэлгэн зарцуулж байдгийг бүгд мэднэ, шүүмжилдэг.
- МАН-ын 2016 оны УИХ-ын сонгуулийн мөрийн хөтөлбөрийн 1.4.11-д: “Орлогын албан татварыг орлогын түвшингээс хамаарсан шатлалтай болгон, “баян, ядуугийн” ялгааг бууруулж, нийгмийн бүтцэд зонхилох чинээлэг дундаж давхаргыг нэмэгдүүлнэ.” гэсэн заалт байгаа. Энэ өгүүлбэр бол социал-демократ үзлийг баримталдаг намуудын хувьд төдийгүй эдүүгээ дэлхий даяар хүчтэй яригдаж буй асуудлыг илэрхийлсэн утга агуулга юм. Зөвхөн хэрэгжүүлэх арга нь л өөр. Асуудлын гол нь дээрх өгүүлбэрт 3 утга агуулга орж байгаа бөгөөд эдгээр нь таслалаар зааглагдаж буйг уншигчид анзаарсан бизээ. Өөрөөр хэлбэл, “... шатлалтай болгон”, “ялгааг бууруулж”, “дундаж давхаргыг нэмэгдүүлнэ” гэсэн 3 гол үзэл санаа таслалаар зааглагдаж буй нь учиртай бөгөөд эдгээр 3 үзэл санаа бие даасан төдийгүй заавал хоорондоо холбогдоно гэсэн үг биш юм. Учир зүйн хувьд холбогдож болох ч эдийн засгийн утгаараа заавал хоорондоо холбогдоно гэсэн хэрэг биш.
Гар дээр очих цалин дунджаар 238төгрөгөөр багасаж буй 119 мянган хүн эсвэл 4,335 төгрөгөөр багасаж буй 715-915 мянган төгрөгийн цалинтай 96 мянган хүн баян хүмүүс мөн үү? Эсвэл 1,515-1,715 мянган төгрөгийн цалинтай 14 мянган хүнд 11,585 төгрөг гар дээрээ дутуу авах нь ОК юм уу? 3,515-3,715 мянган төгрөг авдаг ердөө л 941 хүн эсвэл 4,915-5,115 мянган төгрөг авдаг 425 хүн “баян, ядуугийн” заагийг ихэсгээд л байгаа “нударганчууд” юм уу? Энэ бүх асуултыг сайтар эрэгцүүлэн бодож Монголын нийгмийн өнөөгийн өрөвдөлтэй дүр зургаа сайн бодолдоо ядахдаа... - Либерал үзэлтэй намын хувьд эхний үзэл санаа буюу “.... шатлалтай болгох” гэдгийн хувьд үүнийг хүлээн зөвшөөрдөггүй бөгөөд харин ч эсрэгээрээ татварын нэгдмэл хувь хэмжээ, эсвэл маш бага шатлалтай байхыг татварын шударга ёсны зарчмын эдийн засгийн шийдэл гэж үздэг. Гэхдээ орчин үеийн прагматик ертөнцөд прагматик эдийн засгийн шийдлүүд гол хандлага болж социал-демократ болон либерал үзэл баримтлалын хурц зааг ялгаанууд бүдгэрч, холимог, прагматик эдийн засгийн бодлого хэрэгжиж байгаа. Тиймээс энэ талаар маргалдаад байх шаардлагагүй гэсэн үг. Либерал үзлийн эдийн засгийн нэг гол хандлага байсан “trickle down economics” ч ерөнхийдөө түүх болон үлдсэн.
Монгол улсад “баян, ядуугийн” ялгаа ямар түвшинд байгаа вэ? Үүнийг хэмждэг олон улсын жишиг хэмжүүр болох Жини болон бусад илтгэцүүр сүүлийн арваад жил ерөнхийдөө тогтвортой, энэ талаараа Монгол улс “дундаж” гэсэн ангилалд ордог. Харин ядуурал олон жилийн турш буурч байснаа 2016 оны байдлаар 29.6% бөгөөд 2014 онтой харьцуулахад 8 нэгжээр нэмэгдчихсэн. Энэ 2 тооноос юм боддог, харьцуулж чаддаг улс төрч, эдийн засагч хүн нэг л асуулт тавина: Ядуурал нэмэгдээд байхад, Жини итгэлцүүр яагаад харьцангуй тогтвортой байгаад байна? Эндээс нэг л хариулт гарна: Манай нийгмийн давхраажилтын бүтэц бүрэлдэн тогтох “жам ёсны” үйл явц гацаатай байна, энэ гацааг нийгмийн давхраажилтын бүтцийн бүрдэл хэсэг бүр дээр судалж гацааг нь гаргах бодлого хэрэгтэй юм байна гэсэн хариулт. Ийм л бодлого хэрэгтэй болохоос шимтгэл, татвар нэмэх арга доорх хүснэгтэнд үзүүлсэн шиг бүтэц, байдалд буй нийгэмд маш буруу бөгөөд хор хөнөөл ихтэй юм.
Хүснэгт 2. Хүн амын амьжиргаа, бодит орлого, хэрэглээний бүтэц | |||||||
Үзүүлэлт | Улсын дундаж | Баруун бүс | Хангайн бүс | Төвийн бүс | Зүүн бүс | УБ | |
1 | Хүн амын амьжиргааны доод түвшин (төг) | 176386 | 166500 | 173500 | 166200 | 165700 | 185300 |
2 | Нэг хүнд оногдох сарын дундаж бодит орлого (төг) | 271591 | 214026 | 238218 | 309645 | 213519 | 296969 |
3 | Бодит орлого/ амьжиргааны доод түвшин (%) | 154 | 128.5 | 137.3 | 186.3 | 128.9 | 160.3 |
4 | Жини итгэлцүүр | ||||||
(2017 оны 3-р улирал) | 0.340 | 0.313 | 0.321 | 0.338 | 0.316 | 0.347 | |
(2016 оны 3-р улирал) | 0.318 | 0.294 | 0.298 | 0.350 | 0.311 | 0.306 | |
5 | Хүн амын хэрэглээний бүтэц: | ||||||
Нийгмийн хэрэглээ | 100 | 100 | 100 | 100 | 100 | 100 | |
I (хамгийн ядуу) | 7.7 | 8.0 | 8.4 | 7.4 | 8.3 | 7.3 | |
II | 12.0 | 12.4 | 12.2 | 12.2 | 12.3 | 11.8 | |
III | 16.4 | 16.9 | 16.2 | 16.4 | 16.7 | 16.3 | |
IV | 22.4 | 23.2 | 22.5 | 22.6 | 22.7 | 22.1 | |
V (чинээлэг) | 41.5 | 39.5 | 40.7 | 41.4 | 40.0 | 42.5 | |
Эх сурвалж: Үндэсний статистикийн хороо |
6. Ямар ч гэсэн татвар, шимтгэл зэрэг нэмэх дээрх бодлого нь “нийгмийн бүтцэд зонхилох чинээлэг дундаж давхаргыг нэмэгдүүлнэ”, “баян, ядуугийн ялгааг бууруулах” зорилтын эсрэг агуулгатай, үр нөлөөтэй нь тодорхой байна. ОУВСан эрхбиш Монголын эдгээр тоонуудыг ядахдаа барагцаалдгийн хувьд ийм зөвлөмж хэзээ ч өгөхгүй бөгөөд зөвхөн татварын сууриа нэмэгдүүлэх, албан бус секторыг албажуулах татвар- эдийн засгийн зохистой орчин үүсгэ л гэсэн агуулгатай зөвлөмж өгсөн. Тэгэхлээр Ерөнхий сайд нь тэднийг ирэхээр тэдэнтэй ярих бус, дутуу бодсон, тооцоолсон бодлогын алдаагаа л Их хурал нь засчихаа л гэсэн үг.
Энэ хүснэгтэнд буй тоонууд өөрсдөө ярьж байгаа тул ямар нэг нэмэлт тайлбар хэрэггүй бизээ.Нийгмийн давхраажилтын ийм хөөрхийлэлтэй бүтэцтэй; ядуурал нь архагшаад, нэмэгдчихсэн, дунджаас доош давхарга болох хоёр идэхгүй, хоосон хонохгүй, цалингаас цалинд, зээлээс зээлэнд амьдардаг хэсэг нь хамгийн том, дундаж давхарга нь дөнгөж бүрэлдэн бий болж, хөл дээрээ баттай зогсож чадаагүй, дунджаас дээш, чинээлэг хэсэг нь өчүүхэн бага хувьтай ийм давхраажилттай нийгэмд ямар бодлого хэрэгтэй вэ? “Олон сувагт” буюу нийгмийн давхраажилт бүрд чиглэсэн, онилсон, хөгжлийн гацааг нь гаргах учиртай ингэснээр олон суваг нь харилцан сүлэлдэх, чиглэл нь доошоо бус дээшээ явдаг л бодлого хэрэгтэй. Үүнийг л дээр ишилсэн мөрийн хөтөлбөрийн заалтын жинхэнэ утга агуулга нь гэж ойлговол зохино. УИХ-аар бодлогын ийм л баримт бичгүүд, хууль тогтоомж баталж байх учиртай.
7. 2014 оны 1-р улирлаас хойш өрхийн бодит орлогын өсөлт хасах утгатай болж 2016 оны 4-р улирал дуустал 12 улирал дараалан үргэлжилсэн. 12 сар биш 12 улирал шүү. Энэ хооронд “сайхан зам, дээд бүтэцтэй болсон” гудамжаар өрхийн бодит орлого нь хасах өсөлттэй болчихсон ард түмэн явж байсан гэсэн үг. АН-ын эдийн засгийн бодлогын гол алдаа нь энэ л байсан. 2017 оны эхний улирлаас (бурхны авралаар шүү) өрхийн бодит орлого эерэг утгатай болж бага зэрэг л өсөлттэй гарсан. Гэхдээ энэ өсөлт их эмзэг өсөлт.
Аж ахуйн нэгжүүдийн хувьд аль ч засгийн үед чагтан баланстай эсвэл алдагдалтай ажилласан аж ахуй нэгжүүдийн тоо огт буураагүй, бууруулах бодлого ч хэрэгжээгүй. Судалгаанаас үзвэл 2016 оны бизнесийн орчин маш тааруу гэж үнэлэгдсэн. Бас л бодлогын арга хэмжээ аваагүй л байна. 1,000 малчин, 1,000 багш цуглуулаад хурал хийгээд байдаг юм байна лээ, 1,000 бизнесмэн цуглуулаад бас нэг хурал хийгээч. Их бодитой, ажил хэрэгч саналууд гарна даа....
8. Дээр дурдсан цалингийн өөрчлөлт бол тоо хэмжээний хувьд их биш хэрнээ сэтгэл зүйн хувьд хэд дахин илүү сөрөг нөлөөтэй. Буруу бодлогын хариу үйлдэл бас л буруу байдаг. Энэ ноён яаж угтана, бид тийм л байдлаар хариу барина гэдэг шиг. Дээр нь уг тооцоонд зөвхөн нэрлэсэн цалин байгаа. Хэрэв 2017 оныг бид 6.8%-ийн инфляцтай үдээд 2018 онд 8% гэж төлөвлөж байгаагаа барьж чадвал бодит цалин харьцангуй гайгүй буурна, хэрэв инфляциа 8%-иас дээш алдчихвал бодит цалин илүү буурна, өрхийн орлого эргээд л хасах өсөлттэй болно гэсэн үг.
Ханш тогтвортой байна гэж бодоход шүү. Ийм эмзэг эдийн засгийн орчинд бид байнга л “2 толгой” үргэлжлүүлж яриад л байвал юу ч өөрчлөгдөхгүй, эдийн засаг өслөө гэхэд наалдацгүй, хүртээмжгүй өсөлт л болно. Харин “2 хөл”-өрхийн эдийн засаг, компаний эдийн засгаа байгаа бүх арга хэрэгслээрээ дэмжээд явчихвал 2018-2020 онд бодитой эерэг өөрчлөлтүүд гарч чадна. Үүнийг харин амлачихъя.
С.Дэмбэрэл, Эдийн засагч
СЭТГЭГДЭЛ БИЧИХ