Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүллээ

Шинэ Үндсэн хууль батлагдсаны 26 жилийн ой өнөөдөр тохиож байна. Ойг тохиолдуулан УИХ-ын дарга М.Энхболд, УИХ-ын гишүүд Их жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж, Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэв.

Хүндэтгэл үзүүлэх ажиллагаанд УИХ-ын гишүүдээс гадна НИТХ-ын төлөөлөгчид, ардчилсан Үндсэн хууль батлахад гар бие оролцож байсан Ардын их хурлын депутатууд оролцлоо.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ