Б.Ачбадрах аравдугаар байрт хурдлав
БНСУ-ын Пёнчан хотод цанын олон улсын тэмцээн болж, Монголын дөрвөн дөрвөн тамирчин өрсөлдөв. Тэмцээний сонгомол төрлийн эрэгтэйчүүдийн 10 км-ын зайд нийт 49 тамирчин өрсөлдсөнөөс Б.Ачбадрах 10 дугаар байрт орсон бол С.Дүүрэнбаяр 16 дугаар байрт хурдаллаа.
Харин эмэгтэйчүүдийн таван км-ын зайд нийт 30 тамирчин өрсөлдсөнөөс Ч.Отгонцэцэг долоо, А.Энхтуул 11 дүгээр байрт орсон байна. Тус тэмцээн болсон замд “Пёнчан-2018” өвлийн олимпийн наадмын цанын тэмцээн болох юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ