Улсын харцага Т.Баасанхүүд үүрд хадгалах цом гардууллаа
2017 оны 12 дугаар сарын 29-нд Монголын ард түмэн үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 106 жилийн ойд зориулсан Ерөнхийлөгчийн нэрэмжит цомын төлөөх чансаа өндөр, шигшмэл 128 бөхийн барилдаан болсон билээ.
Долоо дахь жилдээ зохион байгуулагдсан шигшмэл хүчит бөхийн барилдаанд Увс аймгийн Тэс сумын харьяат, Монгол Улсын харцага Төрөөгийн Баасанхүү анх удаа түрүүлж, Ерөнхийлөгчийн цом гардан авсан.
Өнөөдөр Улсын харцага Т.Баасанхүүд Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга З.Энхболд Ерөнхийлөгчийн нэрэмжит үүрд хадгалагдах цомыг, Цом гардуулах тухай зарлигийн хамт дурсгажээ.
2011 онд Ерөнхийлөгчийн цомын төлөөх чансаа өндөр, шигшмэл 128 бөхийн барилдаан Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний 100 жилийн ойгоор анх удаа зохион байгуулагдаж байв.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ