Б.Пүрэвдорж: Казакстан руу төрийн ажлаар явсан, охидтой зугаацаагүй

УИХ-ын гишүүн Д.Мураттай холбогдоод буй Б.Бахытгүл гэх эмэгтэй нэгэн сайтад ярилцлага өгсөн. Улмаар ярилцлагадаа УИХ-ын гишүүн Д.Мурат Казакстан руу томилолтоор явахдаа хамт явсан УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржид охин бэлэглэсэн тухай дурдсан юм.

Энэ асуудлаар УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржоос тодрууллаа.

-УИХ-ын гишүүн Д.Мурат та хоёрыг Казакстан руу томилолтоор явахдаа Д.Мурат гишүүн танд охин бэлэглэсэн тухай мэдээлэл цацагдаад байна. Энэ асуудалд тайлбар өгөхгүй юу?

-Бид Ерөнхийлөгчийн айлчлалын бүрэлдэхүүнд багтаж Казакстан явсан. Гэхдээ өнгөрсөн долоо хоногийн чуулганаар УИХ-ын даргыг Үндсэн хуулийн цэцэд өгнө бас Ерөнхий сайдыг асуух асуултгүй болтол нь асуусны төлөө намайг гүтгэж байна.

-Тэгэхээр энэ мэдээлэл худал гүтгэлэг гэж үзэж байна уу?

-Тийм. Казакстанд төрийн ажлаар явсан. Юу гэж охид хүүхнүүдтэй зугаацаад явах вэ дээ. 100 долларын бүсгүй бэлэглэсэн гээд зураг хөрөг нь хүртэл гарсан байна лээ. Тийм зүйл болоогүй.

Б.Чимэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ