Ш.Даваадорж өвлийн усан сэлэлтийн хос медальтан боллоо
БНХАУ-д өвлийн усан сэлэлтийн олон улсын тэмцээн өчигдөр болж, Монгол тамирчин хос медальтан болов. Жавар тачигнасан энэ өдрүүдэд манай тамирчин Ш.Даваадорж тэмцээний ганцаарчилсан төрөлд хүрэл, холимог багийн төрөлд мөнгөн медаль хүртсэн байна.
Уг тэмцээнд ОХУ, Эстони, Латви, Монгол, БНХАУ-ын сэлэгчид өрсөлджээ. Тэрээр тун удахгүй Беларус улсад болох дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээнд оролцох юм. Ш.Даваадоржын хувьд уг спортын төрлөөр дэлхийн цомын тэмцээнээс хоёр алт, зургаан мөнгө, нэг хүрэл медаль хүртсэн төдийгүй дэлхийн чансааны дөрөвт эрэмбэлэгдэж байгаа юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ