Э.Одгэрэл, Г.Амарсанаа нар сонирхогчдын улсын аварга боллоо
Шатар сонирхогчдын 2018 оны Улсын аварга шалгаруулах тэмцээн өнгөрөгч амралтын өдрүүдэд /2018.01.6-7/ Төрийн ордонд боллоо.
Монгол Улсын Үндсэн хууль батлагдсан өдөрт зориулсан УИХ-ын даргын ивээл дор зохион байгуулдаг уг тэмцээний шигшээ тэмцээнд эрэгтэй 91, эмэгтэй 30 шатарчин өрсөлдсөн юм.
Тэмцээн есөн өрөг болж, дүнг гаргахад эрэгтэйчүүдээс Хэнтийн аймгийн иргэн Г.Амарсанаа, эмэгтэйчүүдээс Дорноговь аймгийн оролцогч Э.Одгэрэл нар түрүүлж, сонирхогчдын улсын аварга цолыг хүртлээ. Зургаа дахь удаагийн тэмцээний аварга болсон шатарчид спортын дэд мастер цолны болзол хангаснаас гадна сонирхогчдын Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхийг авч байгаа юм.
Эрэгтэй шатарчдаас дэд байранд МУИС-ийн оролцогч Г.Бат-Эрдэнэ, гуравдугаар байранд УИХ-ын гишүүний туслах Н.Галцог орсон бол эмэгтэйчүүдээс Баянзүрх дүүргийн иргэн Д.Цээсүрэн, Өмнөговь аймгийн иргэн Э.Мөнх-Амгалан нар хоёр, гуравдугаар байрыг эзэллээ. Тэмцээний тусгай шагналыг ахмад шатарчин, 63 настай М.Жаргалсайхан, 66 настай Б.Дүүрэнбаяр нар хүртжээ.
Төрийн ордонд хоёр өдөр үргэлжилсэн шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцсон шатарчдын шагналыг ирэх бямба гаригт буюу энэ сарын 13-ны Монгол бөхийн өргөөнд болох үндэсний бөхийн барилдааны үеэр шагналыг гардуулан өгөх аж.
Энэхүү тэмцээнд Монголын шатрын холбооноос гаргасан чансааны жагсаалтаар сүүлийн хоёр жилийн хугацаанд чансаа нь 2000-аас доошгүй, шатрын спортын цолгүй, мөн 18-аас дээш насны шатарчид оролцдог.
Тэмцээний анхан шат 2017 оны арванхоёрдугаар сарын 18-ны өдөр улс орон даяар нэгэн зэрэг болж, шалгарсан шатарчид аймаг, нийслэлийн аварга шалгаруулах тэмцээнд оролцсоноор шигшээ тэмцээнд өрсөлдөх эрхээ авчээ.
ДҮН: /Есөн өргийн дараах дүнг эргэн хүргэнэ/
Эрэгтэй: /91 шатарчин/
- Г.Амарсанаа /Хэнтий аймаг/
- Г.Бат-Эрдэнэ /МУИС/
- Н.Галцог /УИХ-ын гишүүний туслах/
- Ч.Самбуудорж /Орхон аймаг/
- Д.Мэндбаяр /Хан-Уул дүүрэг/
ЭМЭГТЭЙ: /30 шатарчин/
- Э.Одгэрэл /Дорноговь/
- Д.Цээсүрэн /Баянзүрх дүүрэг/
- Э.Мөнх-Амгалан /Өмнөговь/
ШАТАР СОНИРХОГЧДЫН УЛСЫН АВАРГУУД:
Эрэгтэй:
- 2013 он Гомбожавын Саран-Эрдэнэ
- 2014 он Болдын Мөнхбаяр
- 2015 он Санжидын Алтангэрэл
- 2016 он Баасанжавын Цэцэнбаатар
- 2017 он Энхээгийн Энх-Амгалан
- 2018 он Ганбатын Бат-Эрдэнэ
Эмэгтэй:
- 2014 он Гэрэлчулууны Номин
- 2015 он Төмөрбаатарын Март
- 2016 он Жаргалантуулын Даваасүрэн
- 2017 он Ганбаатарын Отгонтуяа
- 2018 он Эрдэнэбаатарын Одгэрэл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ