Жюү жицүгийн УАШ тэмцээн үргэлжилж байна
Монголын жюү жицүгийн холбооны өсвөр үе, насанд хүрэгчдийн Улсын аварга шалгаруулах тэмцээн Спортын төв ордонд амжилттай үргэлжилж байна. Энэ удаагийн тэмцээнд хот, хөдөөгийн нийт 36 байгууллагын 350-иад тамирчин өрсөлдөж байгаа юм.
Тэмцээний эхний өдөр өсвөр үе, насанд хүрэгчид, мастерс ангиллын тэмцээн болж шилдгүүдээ тодруулана. Харин тэмцээний хоёр дахь өдөр No Gi болон контак жюүжицүгийн анхдугаар тэмцээн тус тус болно.
Амралтын өдрүүдэд үргэлжилж буй тус тэмцээн нь насанд хүрэгчдийн найм, мастерсийн дөрөв, No Gi төрлийн тав, өсвөр насны зургаа дахь удаагийн улсын аварга шалгаруулах тэмцээн болж байгаагаараа онцлог юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ