Бөхийн төрлүүдийн УАШ тэмцээн болно
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Биеийн тамир, спортын газраас 2018 онд зохион байгуулагдах улсын аварга шалгаруулах тэмцээний /УАШТ/ хуваарийг батлан гаргасан. Энэхүү хуваарийн дагуу энэ сард насанд хүрэгчдийн УАШТ-ий голлох тэмцээнүүд явагдаж, олон улсын тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох тамирчдын нэрс тодорно.
Тодруубал, өчигдөр /2017.01.03/ хүндийг өргөлтийн улсын аваргууд тодорсон бол ирэх долоо хоногоос эхлэн бөхийн төрлүүдийн УАШТ болно. Чөлөөтийн тамирчдын өрсөлдөөн Орхон аймагт болох бол бусад тэмцээнүүд Спортын төв ордонд болохоор төлөвлөгдсөн байна.
Энэ сард болох насанд хүрэгчдийн УАШТ-ийн хуваарь:
ЖҮДО БӨХ
- I.12-14 /Улаанбаатар/
ЧӨЛӨӨТ БӨХ
- I.11-14 /Орхон аймаг/
КУРАШ БӨХ
- I.10-12 /Улаанбаатар/
ЖЮҮ ЖИЦҮ
- I.27-28 /Улаанбаатар/
БОКС
- I.14-19 /Улаанбаатар/
ТАЕКВОНДО
- I.13-14 /Улаанбаатар/
ТЭШҮҮР
- I.13-14 /Улаанбаатар, Хандгайт/
ШАТАР /зөвхөн өсвөрийн УАШТ/
- I.17-21 /Улаанбаатар/
СЭТГЭГДЭЛ БИЧИХ