Чөлөөт бөхийн УАШТ Орхон аймагт болно

Монголын чөлөөт бөхийн холбооноос 2018 оны насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээнийг /УАШТ/ Орхон аймагт хийхээр болжээ. Уг тэмцээн ирэх нэгдүгээр сарын 11-14-ний өдрүүдэд “Хангарьд” спортын ордонд болохоор болсон байна. Орхон аймагт 2003 онд чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн УАШТ-ийг зохион байгуулж байсан бөгөөд 15 жилийн дараа дахин шилдгүүдийг тодруулахаар болжээ.

Дэлхийн бөхийн нэгдсэн холбооноос шинэ оноос хэрэгжиж эхлэх эрэгтэйчүүдийн 57, 61, 65, 70, 74, 86, 92, 97, 125 кг болон эмэгтэйчүүдийн 50, 53, 55, 57, 59, 62, 65, 68, 72, 76 кг гэсэн тус бүр арван жинд аваргуудаа тодруулахаар болжээ.

2018 оны насанд хүрэгчдийн УАШТ одоо хэрэгжиж буй Дэлхийн бөхийн холбооны дүрмээр явагдах аж.

Энэхүү тэмцээн 2018 оны чөлөөт бөхийн барилдааны Монгол улсын аварга тамирчинг тодруулах, олон улсын тэмцээнд оролцох тамирчдыг сонгоход оршино. Мөн жин тус бүр амжилттай оролцсон тамирчдад Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний сонгон шалгаруулах тэмцээнд оролцох эрхийг олгох аж.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ