Паралимпийн шилдэг тамирчид тодорлоо
Монголын үндэсний паралимпийн хороо шилдэг тамирчдаа тодрууллаа. Өнгөрөгч 2017 оны паралимпийн шилдэг эрэгтэй тамирчнаар пауэрлифтингийн тамирчин Э.Содномпилжээ, эмэгтэй таеквондогийн тамирчин Х.Энхтуяа нар шалгарав.
Энэ оны шилдгийн шилдэг тамирчнаар таеквондогийн тамирчин Г.Болор-Эрдэнэ тодорлоо. Тэрбээр БНСУ-д зохиогдсон ААШТ-ээс алтан медаль, Их Британы Лондон хотноо болсон ДАШТ-ээс алт, Португал улсад зохиогдсон “IWAS” их наадмаас мөнгөн медалийг эх орондоо авчирсан. “Рио-2016” паралимпийн наадмын хүрэл медальт, гавьяат тамирчин Э.Содномпилжээ АНЭУ-д болсон “Дэлхийн цом”-ын тэмцээнээс алт, Унгарын Будапештийн "Дэлхийн цом"-ын тэмцээнээс алт, Мексикийн Мехико хотод зохиогдсон ДАШТ-д 107 кг-аар мөнгөн медаль тус тус хүртсэн. Х.Энхтуяа БНСУ-д зохиогдсон ААШТ-ээс алт, Их Британы Лондон хотод зохиогдсон ДАШТ-д түрүүлж Дэлхийн таеквондогийн холбооноос шилдэг пара эмэгтэй тамирчнаар шалгарсан билээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ