Л.Өнөрчимэг: Би Ерөнхийлөгчийн оронд ажиллаж Эх орон-Ард түмнээ авармаар байна
Усан дотор баруун гараараа, усны мандалд баруун хөлөөрөө таталбар зураг зурсан ховор авъяасаараа гайхагдаж Монголчуудынхаа дунд “Сод авьяастан” хэмээн нэрлэгдсэн Спортлог зураач Л.Өнөрчимэг гэх энэ эмэгтэйг танихгүй хүн гэж Монголд үгүй. Тэрээр сүүлийн үед улстөр, нийгмийн асуудалд шүүмжлэлтэй хандаж, өөрийн цахим хуудсаар дамжуулан үзэл бодлоо хурцаар илэрхийлэх болсон. Энэ тухай үзэл бодлыг нь сонсож цөөн асуултад хариулт авсан юм.
Та улс төр, нийгмийн асуудалд маш шүүмжлэлтэй ханддаг. Үүнийгээ өөрийн цахим хуудсаара дамжуулан байнга илэрхийлдэг. Таныг чухам юу бухимдуулаад байна вэ? Энэ тухай ярихгүй юу?
Дэлхийн бүх зураач нар улс төрд шүүмжлэлтэй ханддаг. Дэлхийн өнцөг булан бүрт хүнд хэцүү асуудал тулгарахад олон олон орны зураач нар л дуу хоолойгоо нэгтгэж хувьсгал хийж чаддаг байсан юм. Тэд Хувьсгал хийсээр ч ирсэн түүхтэй. Тэр тусмаа хоёр гараараа зурж бичдэг хосгүй авьяастай зураач нар Франц, Орос, Америк, Европ гээд орон орныхоо төрийн эргэлтийг хийж чадсан байдаг. Дэлхийн олон орны удирдагч нар зураач мэргэжилтэй хүмүүс байгаа нь олон. Саяхан Монгол улсын төрийн ордонд болсон МУЭ-ийн 75 жилийн ойн баярын хурал дээр МУ-ын Ерөнхийлөгч Х.Баттулга “Би зураач хүн” гэж хэлэхэд нь хүмүүс алга нижигнүүлэн ташсан. Тийм учраас улстөрждөггүй зураач гэж байхгүй юм даа.
Нийгэмд болж бүтэхгүй байгаа бүхнийг хүний тархи муу муухайг эсэргүүцдэг. Тархи гэдэг чинь оюун ухаан юм. Энэ бүхэнд зөв зохистой, хэм хэмжээндээ байхыг цаанаас тархи нь байгалиасаа мэдэрдэг. Тархи гэдэг маш өндөр мэдрэмжтэй учраас өнөөдөр би улс төржиж байгаа гэсэн үг. Би Ерөнхийлөгчийн оронд ажиллаж Эх орон-Ард түмнээ авармаар байна.
Таны хэлж буйгаар тэр дээд сэнтийд идэж уугаад, болж бүтэхгүй байгаа хүмүүсийг яах ёстой юм бэ? Та шийтгэе, цаазлая огцруулъя гэсэн уриа лоозон аястай үг их бичдэг учраас ингэж асууж байна л даа?
Энэ талаар би бодоогүй биш бодож байна. Иргэдтэйгээ уулзах гэхээр маш их намчирхдаг, талцдаг болсон. Ардчилалыг үзэн яддаг бол Ардын намаа дэмж л гэнэ. МАНАН-д дургүй бол Ерөнхийлөгчөө дэмж л гэнэ. Ард түмэн энэ олон эргэлзээн дотор төөрчихсөн байна. Би Ард түмэнд хамгийн түрүүнд “битгий хувиа хичээцгээ” гэж л хэлмээр байна. Эх орноо хөгжүүлэхэд заавал намын гишүүн болж байж хөгжүүлэх ёстой юм уу? Гэтэл Дэлхийн Монголчууд 100 саяд хүрчихсэн байна. Бүрэн эрхэт Монгол улсын Нийслэл Улаанбаатар хот дотор нэг сая гаруй хүн амьдарч байна гээд байгаа. Тэд бүгд намчирхдаг. Гарч ирж байгаа үе үеийн Ерөнхийлөгчид нь ч хүртэл би тэр намынх гэж ирээд л ярьдаг, уриалдаг. Намдаа л үйлчлэх, гишүүдтэйгээ л хувааж идэх гэсэн ганцхан зорилготой байх юм. Ганцхан намдаа, гишүүддээ үйлчлэх биш нийт Ард түмнийхээ нийтлэг эрх ашгийг хараач ээ! гэж хэлмээр байна.
76 гээд байгаа тэр гишүүд чинь 23 байх ёстой юм. Юун 100 гишүүн болгох вэ. Энэ олон яамдууд үнэндээ утгагүй байна шүү. Харин энгийн Ард иргэд энэ аймшигтай байдлаас яаж гарах вэ гэвэл Нэгдүгээрт, хүмүүс эхлээд өөрсдийнхөө учрыг олчих, дараа нь мэргэжилдээ ядаж эзэн болчих. Над шиг мэргэжлээрээ Дэлхийд танигдтал тултал ажиллачих. Монголд Зургийн буюу Оюуны спорт байхгүй байхад бид Нээж чадсан. Би гэдэг хүн амьдралдаа долоон удаа уначихаад найм дахь дээрээ цоо шинээр амьдраад явж байна. Яг над шиг эхлээд өөрсдийнхөө учрыг унаж босоод олчих. Эрчилсэн сур шиг хатуужчих. Хэлмэгдчих. Тэгээд зовлон зүдгүүрийг даван туулчих. Бэлэнчлэх сэтгэлгээгээ хаяцгаа. Хэн нэгэн даргад долгинож нэг шуудай гурил, Ерөнхийлөгчид долигнож шагнал битгий гуйж авч бай гэж хэлмээр байна. Би шагнал гуйгаагүй юм. Би хэлмэгдсэн 500 Гавьяатыг гаргаж ирэхийн тулд өөрийн нэр хүндээ золиослон бичдэг. Би Төрийн соёрхолт ба Гавьяатын бардам бүтээлтэй иргэн юм. Энэ бол миний мөн чанар. Ард түмэн бэлэнчлэх сэтгэлгээнд дасчихсан нь ихсэж байна. Энэ сэтгэхүй дээр нь Төрийн луйварчид өөрсдөөр чинь тоглож байна шүү дээ. Мал морь амьтан, уул ус, газар шороо, Эх нутаг, алт үнэт баялагаар нь тоглож байхад ойлгохгүй л байна. Гэхдээ сүүлийн үед маш сайн сэрж буй мэт санагдлаа. Олон мянган хүмүүсийн эгдүүцэл Төрийн хулгайчдын эсрэг болжээ.
Та өөрийгөө хэлмэгдсэн гээд яриад байдаг шүү дээ. Энэ талаараа яриач?
Би аав ээжийнхээ хоёрын хоёр талаасаа алтан ургийн хүн шүү дээ. Чингис хааны яс, Өүлэн ээжийн цустай хүн бибээр өнөөдөр амьд байж байна. Ану хатны үргэлжлэл нь би. Жинхэнэ алтан ургийн хүн, хэлмэгдчихсэн эгэл ядуу "Язгууртан". Ану Хатны дараа өв залгамжлах энэ л эмэгтэй намайг төрийн хар хайрцагны бодлогоор дарсан. Үүн дээр оодроод баруун хязгаарт маш хэцүү асуудлууд ар араасаа гарч ирэх болсон. Тухайлбал, Хасгууд түүхийн архивыг устгаж байна. Манай аавын ахмад дайчин гэсэн алдар, гавъяа шагналыг, байрыг нь тэр байтугай миний байр байшинг хүртэл устгаж байна. Энэ бол бодлого.
Намайг 27 жил гал гаргадаг Өнөрмаа гэлээ. Би тэр Өнөрмаа гэгч чинь биш шүү дээ! Бурханаар бөөлждөг эмэгтэй ч гэлээ. \инээв\ Тэр бурханаар бөөлждөг хүнийг та нар өөрсдөө танина. Би бас биш шүү дээ! Би тэнэг ч хүн биш, шизотой ч хүн биш. Олон янзын хүн болгож намайг сурталчлаад байх юм. Намайг танихгүй гэж байгаа ард түмэн үнэхээр харалган атаархуу юмуу даа. Манай ард түмэн дүлий, сохор, дорой буурай, атаархуу юм. Гэтэл хүнд тодорхой хэмжээний хор шар байх ёстой байтал ямар ч хор шаргүй юм. Надад зүгээр л атаархаж явдаг юм байна. Өөр өөр хүн болгож гүтгээд байх юмаа! Намайг муу хэлэхээр бах нь ханаж өгөхгүй, би тийм л зүрхэнд үнэнг хэлж оршиж байна шүү дээ. Жинхэнэ хувьсгал хийж чадах зоригтой эмэгтэйг дарж байгаа байхгүй юу даа. Гэтэл би ганцаараа биш шүү дээ. Бусад зураач нарын сэтгэхүй надаас илүү хөгжчихсөн, илүү ч байгаа. Тив дэлхийд гайхагдсан уран бүтээл хийсэн хүмүүсийн оюун ухаан тийм дор байна гэж юугаа элийрч бодно вэ. Бусад зураач нар надаас ч илүүтэй орилох байх шүү.
Сошиалаар дүүрэн тэмцэгчид, уриалсан жиргээчид. Харин талбай дээр ирээд жагсаж тэмцдэг нь цөөхөн байдаг. Энэ байдлыг та юу гэж дүгнэж байна?
Яг үнэн. Жишээлбэл эмээлтийн асуудал дээр жишээ татаж ярья л даа. Сошиалаар маш олон хүмүүс дэмжиж нэгдсэн. Харин ирсэн хүмүүс маш цөөхөн байсан. Би үүнийг юу гэж дүгнэсэн бэ гэвэл ухаалаг гар утастай хүмүүс нь гадаадад их байна гэж дүгнэсэн. Монголд байгаа хүмүүсийн ихэнх нь ухаалаг гар утас битгий хэл интернэт датагаа төлж чадахгүй байна. НӨАТ-аа төлөөд дэлгүүр ороод юм худалдаж авч чадахгүй байгаа хүмүүс яаж дата төлж фейсбүүк рүү орох юм бэ? Энэ фейсбүүк гэдэг зүйлийг тодорхой хэмжээгээр мөнгөжчихсөн гайгүй амьдралтай хүмүүс ашиглаж байна. Нөгөө #000000;"> талаар фэйсбүүк, твиттер ашиглаж гүтгэлэг явуулдаг мафийн хэрэгсэл болчихжээ.
Дэмжиж байгаа хүмүүс хэдэн мянгаараа орж ирдэг ч нилээд рүү нь ороод судлаад үзэхэд боломжийн амьдралтай нь дандаа хол, гадаадад байна. Гэтэл гэр хорооллоор яваад үзвэл бичлэг хийх чадвартай битгий хэл, дата, гар утас ч байхгүй хүмүүс олон мянгаараа байна. Юу нь фейсбүүк. Юуны чинь сошиал вэ! Дэлгүүрт ороод юу нь тэр НӨАТ-ыхаа ашгийг авах. Сонсооч үгүй хүмүүс зөндөө байна. Хорин мянган төгрөгний утас авч дийлэхгүй, сарын 25 мянган төгрөгөөр дата авч чадахгүй байгаа олон мянган бараг сая гаруй хүмүүс яаж улстөржиж чадах юм бэ?. Ядууст бүгдэнд нь гар утас авч өгөөд, фейсбүүк ашиглаж чаддаг болсон цагт л талбай дээр хэдэн мянгаараа жагсана байх. Жавхлан шиг суудаг биш явдаг УИХ-ын гишүүн байцгаах хэрэгтэй. Би нэг айл, аравхан хүн гэхгүйгээр өдөр бүр фейсбүүкгүйгээр ухуулга хийдэг. Энэ нь илүү бодитойгоор мэдээллийг хүмүүст өгч чаддаг юм.
Дэлхий таныг мэдэх учир нийгэм улс төрийн үзэл бодлоор ганц хоёр асуултад хариулт авахыг хүссэн юм. Өөр ярихыг хүссэн зүйл байна уу?
Би таван настайгаасаа эхэлж олны танил болсон шүү дээ. Цэцэрлэгт байхдаа бие даасан анхны үзэсгэлэнгээ гаргаж байсан. Арван жилийн сурагч байхдаа үйлдвэрчний соёлын төв ордон, барилгачны соёлын ордон гээд маш олон газар үзэсгэлэн нээж байсан. Олон улсын хүүхдийн гар зургийн уралдаанд анхны медаль авч байсан. Ленин, Д.Сүхбаатарын барималыг дунд сургуулийн сурагч байхдаа хийсэн. Зураач хүн гэдэг байгалийн ховор бэлгийг авсан хүмүүс. Жишээлбэл, зураач хүн өөрөө яруу найрагч, хөгжимчин, бүжигчин, шүлэгч, тамирчин, модель байдаг. Би хүнтэй нүүр царай, нас хүйс, бие бялдараар нь ялгаварлаж нөхөрлөдөггүй. Би талхны мөнгөний төлөө яваагүй. Гэхдээ 1 сая төгрөг гэж үнэлж байсан зургаа зуухан мянган төгрөг гээд зарах үе байдаг шүү дээ.
Өнөөдөр дуулиан болоод байгаа Б.Хурцтай холбоотой асуудлаар бас хэлмээр байна. Б.Хурц яагаад Өмнөд Солонгост очих гээд байгаа юм бэ? 2011-2012 онд Өмнөд Солонгост байсан МУ-ын элчин сайд болон “баагий”, “цээгий” гэх хоёр Монгол ба Монгор хоёр эр эм иргэд Монгол иргэдийг хүний наймаанд өгдөг гар хөлүүд юм. Монголчуудыг албаар галзуу болгож, сэтгэцийн өвчтэй болгож хортой тариа хийдэг, Монгол хүнийг Монгол хүнээр нь Солонгосуудад зардаг, харлаад тахир дутуу болж ажил хийх чадамжгүй болсон иргэнийг сураггүй болгодог ийм хүний наймаа, мафийн бүлэглэл Өмнөд Солонгост бий шүү! Тиймд тэднийг Б.Хурц баривчлах гэж очих гээд байгаа юм уу, өөрөө тэр хүний наймааны толгойлогч нь юм уу гэдэгт гайхаж байна. Надад хүний наймааны тэр хоёр бузар этгээдүүдийн тухай баримт байна. Цаг нь болсон үед би дуугарна. Үнэн юмыг худлаа болгодог пиздаанууд их бий. Би Ард түмнийхээ нэг зүйлд гоморхож явдаг юм. Яг жинхэнэ тэмцэгчээ худлаа болгодогт нь. Сайт, сонин, телевиз гэх мэт хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр худлаа гүтгэсэн хүмүүст бүү итгэж бай! Зөвхөн надад өөр шигээ итгээрэй гэж хэлмээр байна.
Ярилцсанд баярлалаа.
П.Урнаа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ