Ёкозүна Хакүхо, Какүрюү нарт хатуу сануулга өгнө
Мэргэжлийн сүмо бөхийн холбооны хурал өнөөдөр болно. Уг хурлаар " Харүмафүжи, Таканоива" нартай холбоотой хэргийг хэлэлцэх ажээ. Мөн Ёкозүнагийн зөвлөлөөс Харүмафүжи, Таканоива нарын хэрэгтэй холбоотой хүмүүст шийтгэл оноохоор санал хүргүүлжээ.
Таканоивагийн багш Таканохана, Харүмафүжигийн багш Исэгахамагаас гадна ёкозүна Хакүхо, Какүрюү, сэкиваке Тэрүнофүжи, Ишиура нарт шийтгэл оноохоор болжээ. Тэднийг хэрэг гарахад хамт байсан ч таслан зогсоогоогүй хэмээн хариуцлага тооцож байгаа гэнэ. Ёкозүна Хакүхо, Какүрюү нарт хатуу сануулга өгөх төлөвтэй байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ