Д.Сумъяа 50,000 ам.долларын шагнал авна

Олон улсын жүдо бөхийн холбоо оны эцэст дэлхийн чансааг тэргүүлсэн шилдэг 14 жүдочид тус бүр 50 мянган ам.долларын шагнал гардуулахаар болсон аж. Өнгөрсөн амралтын өдрүүдэд ОХУ-ын Санкт Петербург хотод явагдсан “Мастерс” тэмцээний дараа тамирчдын нэрсийг олон нийтэд зарлажээ.

Манай улсаас М.Уранцэцэг, Д.Сумъяа нар уг урамшууллыг хүртэхээр болжээ. Өнгөрсөн жил тэд өөрсдийнхөө жинд дэлхийн чансааг тэргүүлж 50,000 ам.доллараар шагнуулж байсан юм. Энэ оны хамгийн сүүлийн “Мастерс” тэмцээнээс Монгол Улсын гавьяат тамирчин М.Уранцэцэг хүрэл медаль хүртсэн юм. Харин уг тэмцээнд дөрөв дэх удаагаа түрүүлж, дээд амжилт тогтоосон Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Д.Сумъяа жиндээ тасархай тэргүүлж, ямар ч эргэлзээгүйгээр урамшууллын эзэн болж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ