Д.Ганхуяг: Манай гэр бүл энэ асуудалд ул суурьтай хандаж байгаа


Өнгөрөгч баасан гарагт УИХ-ын гишүүн асан Д.Ганхуягийн охин Urelee Bayaraa фэйсбүүк хуудсандаа хийсэн бичлэг нь олныг шуугиулсан билээ. /Энэхүү бичлэг нь албан ёсны эх сурвалжуудаар батлагдаагүй тул та бүхэнд хүргэх боломжгүй байгаад хүлцэл өчье/

Хэдийгээр тэр бичлэг нь арваннэгдүгээр сарын 30-ны өдөр олонд хүрсэн ч тухайн үедээ олны анхаарлыг төдийлөн татаагүй юм.

Д.Ганхуягийн охины хийсэн шууд бичлэг нь УИХ-ын гишүүд болон томоохон бизнесменүүдийн хүүхдүүдийн талаар хүчин, хар тамхитай холбоотой ноцтой мэдээллүүдийг тодорхой дурьджээ. Гэвч энэ хэргийн талаар прокурорын газар болон ЦЕГ-аас албан ёсны мэдээлэл өгөөгүй байна.

Энэ талаар бичсэн олон мэдээлэл сайтуудаас устгагдсан байна.

Харин Д.Ганхуяг өөрийн твиттер хуудаснаа арванхоёрдугаар сарын 11-ний 24.00 цаг орчимд "Манай гэр бүл энэ асуудалд ул суурьтай хандаж байгаа. Иймд та бүхнийг хүлээцтэй хандаасай гэж хүсч байна" гэсэн тайлбарыг жиргэжээ. /Энэхүү жиргээ нь бичлэгээр хадгалагдсан болно/

Бид даваа гарагаас эхлэн энэ талаар албаныхнаас асууж тодруулан та бүхэнд хариу мэдээлэх болно.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ