Х.Мөнхтуяа гирийн дэлхийн аварга боллоо
БНСУ-ын нийслэл Сөүл хотод гирийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн үргэлжлэн явагдаж байна. Тэмцээнд 32 орны 460 гаруй тамирчин өрсөлдөж байгаа бөгөөд манайхаас эмэгтэйчүүдийн 68 кг-ын жинд Х.Мөнхтуяа алтан медаль хүртэж, Солонгосын тэнгэрт төрийн дуулалаа эгшиглүүлэв.
Энэ амжилт нь Монголын гирийн спортын түүхэнд дэлхийн анхны аварга хэмээн алтан үсгээр бичигдэх гавьяа юм. Түүнтэй хамт эх орноо төлөөлөн өрсөлдсөн М.Нух долдугаар байрт оржээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ