"Монголын экспортын хэмжээ Африкийн буурай орноос бага байна"

“Монгол Улсын экспортын боломж, далайд гарах гарцууд” семинар, зөвлөлдөх уулзалт өнөөдөр /2017.12.15/ зохион байгуулагдлаа.

Зөвлөлдөх уулзалтаар яам, агентлаг, судалгааны төвийн мэргэжилтнүүд, албаны хүмүүс Монгол Улсын Засгийн газраас далайн тээврийн салбарт баримтлах бодлого, эдийн засгийн коридорын ач холбогдол, гадаад худалдаа, тээвэртэй холбоотой Олон улсын гэрээ конвенц болон улс хоорондын авто тээврийн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудлууд далайд гарцгүй Монгол шиг орнуудад тулгардаг хүндрэл бэрхшээлийн талаар илтгэл тавьж, тулгарч буй хүндрэл бэрхшээлийг даван туулахаар санал бодлоо солилцсон юм.

Зөвлөлдөх уулзалтын үеэр далайд гарцгүй орнуудын Олон улсын судалгааны төвийн захирал Э.Одбаяр далайд шууд гарцгүй байдал нь бараа бүтээгдэхүүнээ гуравдагч зах зээлд гаргах хамгийн том хүндрэл бэрхшээл хэмээн илтгэлдээ онцолсон юм. Дэлхий дээр далайд шууд гарцгүй 42 орон байдаг бөгөөд НҮБ тэдгээрээс 32 орныг далайд гарцгүй хөгжиж буй орнууд гэж тодорхойлсон.

Далайд гарцгүй орнуудад тулгарч буй саад бэрхшээл олон боловч 565 сая хүн амтай эдгээр орнуудыг том зах зээл гэж харах болжээ. Тэд эдийн засгийн хөгжил, хүн амын хэмжээгээр харилцан адилгүй ч хүндрэл бэрхшээл нь ижил төстэй юм. Эдгээр орнуудад дэд бүтэц хөгжөөгүй, логистикийн үр ашиггүй системтэй зэргээс болж, худалдааны тээвэрлэлтийн зардалд өндөр үнэ төлдөг юм. Эдгээр орнуудын заримнь уул уурхай, газар тариалан зэрэг ганц нэг зах зээлээс хамааралтай байдгаасdouble landlocked ангилалд багтдаг ажээ. Далайд гарцгүй байдал нь зөвхөн худалдаа эдийн засгийн төдийгүй нийгэм, хүний хөгжил, байгаль орчныг хамгаалахад сөрөг нөлөө үзүүлж байгаа гэдгийг тодотголоо. Судалгаанаас харахад, далайд гарцгүй 18 орны нэг хүнд ноогдох ДНБ-ний хэмжээ 1000 ам.долларт хүрэхгүй байна.

Монгол Улсбараа бүтээгдэхүүнээ экспортоор гаргахын тулд олон улсын хил гааль дээр экспорт, импортын 11 төрлийн бичиг баримт бүрдүүлэх шаардлагатай тулгардаг

Далайд гарцтай Дани, Сингапур улсыг далайд гарцгүй Этиоп, Бурунди улстай харьцуулан судалгаа явуулахад далайд гарцгүй хоёр орны хөгжлийн үзүүлэлтүүд 20 хувиар бага байжээ.

БНЧУ, Люксембургийн вант улс хэдий далайд гарцгүй орон боловч далайд гарцгүй орнуудад тулгарч буй саад бэрхшээлийг арилгаж чадсан байна. Монгол Улс далайд гарцгүй орнуудын жагсаалтад сүүлээсээ 8, 9-р байрт бичигддэг.

Монгол Улсын экспортын хэмжээ жилд 400 сая ам.доллар байгаа нь Африкийн буурай хөгжилтэй, далайд гарцгүй Буркина Фасо улсынхаас бага ажээ. Далайд гарцгүй орнууд бараа бүтээгдэхүүнээ далайн боомтод хүргэх зай хэр хол байгаагаас шалтгаалан тээврийн зардалд төдий чинээ өндөр хөлс төлдөг.

Судалгааны төвийн захирал Э.Одбаярын хэлснээр, Монгол Улс бараа бүтээгдэхүүнээ экспортоор гаргахын тулд олон улсын хил гааль дээр экспорт, импортын 11 төрлийн бичиг баримт бүрдүүлэх шаардлагатай тулгардаг байна. Мөн Монгол Улсад импортын бараа бүтээгдэхүүн хүргэх хугацаа ижил бэрхшээлтэй орнуудтай харьцуулахад дунджаар 3-4 хоногоор илүү байна.

Монгол Улс экспорт, импортын бараа эргэлтийн дийлэнх хувийг Хятадын Тянжин боомтоор дамжуулан тээвэрлэж байна

БНХАУ-ын дарга Си Жиньпин 2014 онд Монгол Улсад дээд хэмжээний төрийн айлчлал хийхдээ тус улсын зүүн хойд эргийн Тяньжин, Далиан, Жинжоу, Чинхуандо, Дандун боомтоор уул уурхайн бүтээгдэхүүн экспортлох боломжийг Монголын талд нээсэн. Монгол Улсэдгээрээс Тянжин боомтоор экспорт, импортын бараа эргэлтийн дийлэнх хувийн дамжуулан тээвэрлэж байгаа юм.

Далайд гарах гарцыг нэмэгдүүлэх зорилгын хүрээнд Монгол Улсын далайн захиргаа 2016 онд Хятадын Ляонин мужийн Жинжоу далайн боомтын захиргаатай хамтын ажиллагааны санамж бичиг байгуулж, тус боомтод төлөөлөгчийн газраа нээн ажиллуулж байгаа талаар Далайн захиргааны албаны хүмүүс зөвлөлдөх уулзалтын үеэр ярьсан юм. Түүнчлэн Монгол Улс ОХУ-ын нутаг дэвсгэрээр дамжин Европтой төмөр замаар багахан хэмжээний ачаа тээвэрлэлт, ОХУ-ын Номхон далайн эргийн боомтоор дамжин Хойд Америкт ачаа тээвэрлэлт тус тус гүйцэтгэж буй талаар албаны хүмүүс ярьж байлаа.

Далайд гарцгүй Монгол Улс газар зүйн байрлалын давуу талаа ашиглан тээвэр ложистикийн сүлжээг оновчтой хөгжүүлснээр сул талаа нөхөх боломжтой талаар зөвлөлдөх уулзалтад илтгэл тавьсан зам тээврийн хөгжлийн яамны мэргэжилтнүүд ярьсан юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ