Д.Сарангэрэл: Буруутай этгээдүүдээр нөхөн сэргээлт хийлгэх хэрэгтэй

Өргөдлийн байнгын хороо өнөөдөр уул уурхайн нөхөн сэргээлтийн асуудлаар өргөтгөсөн хурлаа хийлээ. Хуралдаанд УИХ-ын гишүүдээсгадна аймгийн Засаг дарга нар оролцож, мөн аймгуудын удирдлагуудтай цахимаар холбогдов.

2016 онд уул уурхайн зориулалтаар ашигласан 27068 га талбай эвдрэлд орсон байдаг. Үүнээс 12375 га-д техникийн нөхөн сэргээлт, 7425 га-д биологийн нөхөн сэргээлтийн арга хэмжээ авсан байна. 2017 онд найман аймгийн 20 гаруй суманд шалгалт явуулж, 30 аж ахуй нэгж, 20 бичил уурхай эрхлэгч, 80 гаруй хууль бус алт олборлогчийг шалгасан байна. Шалгалтын дүнд хууль бусаар алт олборлогчдыг албадан буулгах үүрэг өгсөн байна. Ингээд 22 аж ахуй нэгж, 28 нөхөрлөл, 23 иргэний үйл ажиллагааг зогсоож, 15 аж ахуй нэгж, найман иргэний асуудлыг цагдаагийн байгууллагад хүргүүлсэн байна. Нөхөн сэргээлтийн зардлыг буруутай этгээдээр гаргуулсан тохиолдол одоогоор байхгүй гэж Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат хэлэв.

Ингээд 2018 онд багтааж эвдэрсэн газрын тооллого явуулах үүргийг Засгийн газраас өгсөн байна. Ингэснээр уул уурхайн нөхөн сэргээлтийн асуудлаар нэгдсэн мэдээллийн сан бий болгох, хууль эрх зүйн орчныг сайжруулах боломж бүрдэх аж.

ЗХЭГ-ЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР: Уул уурхайн нөхөн сэргээлтийг хийх зөвлөмжийг гаргасан. Ашигт малтмал ашигласны төлбөр хураамжийг орон нутагт үлдээдэг байх санал их явж байна. Төвлөрлийгсааруулах хүрээнд орон нутгийн эрх мэдлийг уул уурхай, байгальорчныг хамгаалахад нэмэгдүүлэх хэрэгтэй. Орон нутгийн эрх мэдлийг нэмэгдүүлж байж байгаль орчноо хамгаалж, эвдэрсэн газруудыг нөхөн сэргээх асуудал үр дүнд хүрнэ гэж үзэж байна. Энэ талаар хуулийн төслийг ирэх оны нэгдүгээр сард өргөн мэдүүлнэ гэсэн юм.

ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД Д.САРАНГЭРЭЛ: Уул уурхайн үйл ажиллагаа явуулснаар эвдэрсэн газруудыг нөхөн сэргээх асуудал чухал. Байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлэхээс гадна хүн,амьтан тэр орчинд амьдрах боломжгүй байна. Тухайлбал, Хан-Уул дүүргийн 12 хорооны Туул голын орчим карьерын үйл ажиллагаа явуулснаас хүн,амьтан зорчих боломжгүй болсон. Бид газар нутгийнхаа бүрэн бүтэн байдлыг хамгаалж, нөхөн сэргээлтийг хийх ёстой.Буруутай этгээдүүдээр нөхөн сэргээлт хийлгэх хэрэгтэй.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ