Монгол Улс 30 сая тонн нүүрс экспортолжээ

Монгол Улс 2017 оны эхний арван сарын байдлаар нийт 40 сая тонн нүүрс олборложээ. Үүнээс 30 сая тонн нүүрсийг экспортолсон аж.

Засгийн газраас энэ онд 40 сая тонн нүүрс экспортлохоор төлөвлөсөн ч БНХАУ-ын талаас нүүрс тээвэрлэж буй автомашинуудын тоог цөөлсөн учраас экспортод нөлөөлснийг албаныхан хэлж буй. Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас БНХАУ-ын талтай нүүрс тээвэрлэх машиныг хилээр нэвтрэх тоог нэмэгдүүлэх, нүүрс тээвэрлэгч автомашины жолооч нарын хууль бус бараа, бүтээгдэхүүн хилээр нэвтрүүлэхийг оролдсон зөрчлүүдээ буулгах, 7000 гаруй нүүрс тээвэрлэж буй машиныг тоог бууруулах зэрэг арга хэмжээг авч ажиллаж буйг яамныхан тодотгов.

Энэ оны эхний арван сарын байдлаар улсын нийт экспортын 78,8 хувийг уул уурхайн бүтээгдэхүүн эзэлжээ.

Нүүрсний үнэ дэлхийн зах зээл дээр өсөлттэй байгаа учраас эхний арваннэгдүгээр сарын байдлаар нүүрсний борлуулалтаас есөн төрлийн татварт 507,8 тэрбум төгрөгийн орлогыг улсын төсөвт төвлөрүүлсэн байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ