“Бөртэ чоно-2017”-ийн санал асуулга эхэллээ
МҮОХ-ны "Бөртэ Чоно-2017" Тэргүүн дээд шагнал гардуулах ёслол энэ сарын 20-нд болно. 15 дахь жилтэйгээ золгож буй "Бөртэ Чоно-2017" ёслолын үеэр МҮОХ-ноос оны шилдэг спортын холбоо, дасгалжуулагч, шүүгч, олимпийн танхим, олимпийн зөвлөл, спорт холбооны ерөнхийлөгч, ерөнхий нарийн бичгийн дарга, спорт клуб, шилдэг залуу тамирчныг шалгаруулна. Харин шилдэг эрэгтэй, эмэгтэй тамирчин болон багийг Монголын спортын сэтгүүлчдийн холбооны гишүүн сэтгүүлчид тодруулдаг уламжлалтай билээ
Спортын сэтгүүлчдийн нууц санал асуулгаар тодруулдаг “Оны шилдгийн шилдэг тамирчин” шалгаруулах саналын шугам нээгдлээ.
Спортын сэтгүүлчдийн саналыг Монголын спортын сэтгүүлчдийн холбоо зохион байгуулан онлайнаар авах бөгөөд 2017 оны арванхоёрдугаар сарын 12-ны 00:00 цагаас арванхоёрдугаар сарын 18-ны 23:59 минутын хооронд үргэлжлэх юм.
"Бөртэ Чоно-2017"-д нэр дэвшсэн шилдэг тамирчдын нэрсийг цагаан толгойн дарааллаар танилцуулъя.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ