Их мастер Б.Мөнгөнтуул мөнгөн медаль хүртлээ

Английн Лондон хотноо зохион байгуулагдсан шатрын “London chess classic” олон улсын нээлттэй тэмцээнд Б.Мөнгөнтуул, С.Билгүүн, М.Пагамдулам нар амжилттай оролцжээ. Тэмцээнээс их мастер, гавьяат тамирчин Б.Мөнгөнтуул мөнгөн медаль хүртжээ.

Тэрбээр есөн өрөг тоглож зургаан оноо авснаар медалийн болзол хангасан байна. Тэмцээнд нийт 280 тамирчин оюун ухаанаа сорин өрсөлдсөнөөс 50 гаруй нь их мастер цолтой шатарчид байжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ