Уурхайн ойд зориулсан спортын тэмцээн боллоо
Налайхын уурхайгаас нүүрс олборлож эхэлсний 102, Их уурхайг улсын мэдэлд авсны 95 жилийн ой энэ онд тохиож байна. Ойн хүрээнд Их уурхайд ажиллаж байсан болоод ажиллаж байгаа 40-с дээш насны уурхайчдын дунд гар бөмбөгийн тэмцээн зохион байгууллаа.
Тэмцээний нэгдүгээр байрт 4 дүгээр хорооны ахмад уурхайчид шалгарсан бол 2 дугаар байрт 1 дүгээр хороо, 3 дугаар байрт 7 дугаар хорооны ахмад уурхайчдын баг тамирчид шалгарлаа.
Мөн одоо ажиллаж байгаа болон залуу уурхайчдын дунд сагсан бөмбөгийн тэмцээнийг Голомт цогцолбор сургуулийн спорт зааланд зохион байгууллаа. Тэмцээнийг дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар нээж үг хэлэн, баг тамирчиддаа спортын өндөр амжилт хүслээ.
Тэмцээнд 13 баг оролцож, өрсөлдсөнөөс алтан медаль, шилжин явах цомын эзнээр н.Энхсайхан ахлагчтай баг шалгарлаа. 2 дугаар байрыг Б.Аргонбек ахлагчтай бол эзэлсэн бол 3 дугаар байрыг Х.Бауржин ахлагчтай баг тамирчид тус тус хүртэв. Шагналыг дүүргийн Засаг даргын орлогч С.Тунгалаг, тэмцээнийг хамтран зохион байгуулагчид гардуулан өглөө.
Уурхайн ойг тохиолдуулан спортын тэмцээнийг дүүргийн ЗДТГ, Ойг зохион байгуулах комисс, БТСХ, Таван шүтээн ХХК, 6 нөхөрлөл, уурхайчин н.Золжаргал нар хамтран зохион байгуулсан юм гэж Налайх дүүргийн ЗДТГ-аас мэдээллээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ