Бөхчүүдээс сэргээшийн шинжилгээ авчээ

Монгол оронд Ардчилсан хувьсгал үүсэн байгуулагдсаны 28 жилийн ойд зориулсан Улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаанд аварга С.Мөнхбат, арслан Н.Батсуурь, Э.Оюунболд, заан Б.Пүрэвсайхан тэргүүтэй бөхчүүд зодоглосноос харцага Б.Бат-Өлзий түрүүлж, заан Н.Жаргалбаяр үзүүрлэв. Их шөвөгт аварга С.Мөнхбат, арслан Н.Батсуурь нар шалгарлаа. Хангай харцага хоёр дээр, Оюунболд арслан тав дээр унав.

Барилдааны явцад МҮБХ, Допингийн эсрэг үндэсний төвтэй хамтран зарим бөхчүүдээс сэргээшийн шинжилгээ авав. Өнгөрсөн хавар бөхчүүд, бөх сонирхогчдоос ирүүлсэн саналыг харгалзан нэр бүхий бөхчүүдээс тус шинжилгээг авсан юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ