“Футзалын нэгдүгээр лиг”-ийн сугалаа боллоо
Монголын Хөлбөмбөгийн Холбооноос энэ жил анх удаа зохион байгуулах “Футзалын нэгдүгээр лиг”-ийн сугалааны үйл ажиллагаа болон техникийн зөвлөгөөн өнөөдөр боллоо.
Анх удаа зохиогдож буй гэдгээрээ онцлогтой “Футзалын нэгдүгээр лиг”-т “Бумаасан”, “Монголын тэмүүлэл”, “ШМ Баянгол”, Дархан-Уул аймаг, “Хаан хүнс”, “Форса Сератек”, “Улаанбаатар сити”, “Жипро”, “Фрейндс 2007”, “Сонор” гэсэн арван баг хүч үзнэ. Энэ сарын 15-аас ирэх 3-р сарын 31 хүртэл МХБХ-ны футзалын ордонд зохиогдох “Футзалын нэгдүгээр лиг”-ийн тоглолтууд ажлын өдрүүдээр, оройн цагаар явагдах болно.
“Футзалын нэгдүгээр лиг”-ийн эхний хоёр баг ирэх жил нь “Футзалын дээд лиг”-т өрсөлдөх эрхтэй болох бол “Футзалын нэгдүгээр лиг”-т ФУАШТ-ий алт, мөнгөн медальтнууд нэгдүгээр лигийн сүүлд орсон хоёр багийн байрыг нөхөх зарчмаар явна. Энэ нь алсдаа манай улсад талбайн хөлбөмбөг, футзал хоёрыг тусад нь хөгжүүлэх ажлын эхлэл болж байгааг дуулгахад таатай байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ